Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний машины тоо 278-д хүрэв

Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд 278 машин нэвтэрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон байна.

Энэ сараас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэх боломжтойг Хятадын талаас илэрхийлсэн тухай Засгийн газар өмнө нь мэдээлсэн. Гэвч яг одоогийн байдлаар нүүрсний машины нэвтрэлт энэ хэмжээнд хараахан хүрээгүй байна.

Үүнтэй зэрэгцээд хоёр дахь гол экспортын суваг Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг сэргээх нөхцөлд нүүрсний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэх боломж харагдаж байна.  “Шивээхүрэн-Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй байгаа юм. Одоогоор долоон сая орчим тонн нүүрс тус боомтод хуримтлагджээ.