Шинэ мэдээ
Алтны үнэ 3,400 ам.доллароос давж, шинэ дээд амжилт тогтоолоо
Даваа гарагт /2025.04.21/ алтны үнэ 3,400 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. АНУ-ын долларын ханш суларч, Америк, Хятадын худалдааны зөрчил тодорхойгүй байдалд орж, Орос-Украины түр эвлэрэл дууссан зэрэг нь алтны эрэлтэд нөлөөлсөн.
“Mongolia Mining-2025” үзэсгэлэнд 250 гаруй дотоод, гадаадын байгууллага оролцож байна
Minex Mongolia ХХК “Mongolia Mining” олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээг Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй (УУМХЗ) хамтран 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай (Smarter tech – Stronger Mines) уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог.
“Улаан нуур”-ын орд дэлхийн хэмжээний хийн үйлдвэрлэгч болох боломжтой
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings Limited” компани Өмнөговь аймагт орших “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн ордод өрөмдлөг хийж амжилттай дуусгалаа. Тус компани ойрын хугацаанд арилжааны зориулалтаар үйлдвэрлэл эхлүүлэх боломж бий эсэхийг байгалийн шахсан хийн (CNG) төслөөр дамжуулан судалж байна.
Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер, эдийн засагч, судлаач Н.Дорждарь “Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд” судалгааны үр дүнг 4 дүгээр сарын 15-нд танилцуулав.
Зэсийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд зэсийн баяжмалыг боловсруулан, баяжуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашлаад дэлхийн эрдсийн зах зээлд чухал тоглогчийн байр суурь эзлэх том боломжтой. Тухайлбал, Монгол Улс нь зэсийн баялаг, нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт ордог.
О.Батнайрамдал: Оюу толгойн бүлэг ордын хоёр лицензийг эзэмшигч Онтрэтэй Засгийн газар хэлэлцээр хийх хэрэгтэй
Оюу толгой нь таван бүлэг ордтой, таван тусгай зөвшөөрөлтэй. Үүний хоёрыг “Оюу толгой” бус Онтрэ гэх Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. 2024 оны 12-р сарын 19-нд Канадын Арбитрын шүүх нэгэн шийдвэр гаргасан. Тэр нь “Оюу толгой”, “Онтрэ”-тэй 2005 онд хийсэн гэрээг албажуулах үүрэг хүлээсэн. Онтрэн эзэмшлийн хоёр лицензэд Оюутолгойн бүлэг ордын 30 гаруй хувь нь хамаардаг. Монгол Улс хувь эзэмшлийн хүрээнд энэ хоёр лицензийн нөөц баялгийн хэдэн хувийг эзэмшиж байгаа вэ гэдэг дээр тодорхой хариулт авахыг хүсч байна.
2040 онд критикал минералын салбарт 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
Канадын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалт PDAC-чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотод зохион байгуулагдсан.
Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын СЕО, зах зээл судлаач, эрдсийн шинжээч, хөрөнгө оруулагчдын тавьсан илтгэлүүдийг хэлэлцэж, хайгуул судалгаа, санхүүжилт, уул уурхайд төрөөс үзүүлэх дэмжлэг, чухал ашигт малтмал зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв.