Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ: Хил нөхцөлтэй борлуулсан нүүрсний экспорт 2 сая тонн давж дээд амжилтаа шинэчиллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оны 02 дугаар сараас биржээр борлуулж эхэлсэн. Тийнхүү хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээ 2026 оны 01 дүгээр сард 2 сая тонн давж 137.8 сая ам долларын үнэлгээ бүхий 2.04 сая тонныг экспортоллоо. Энэ нь өмнөх дээд амжилтаа 58.76 мянган тонноор ахиулсан гэсэн үг.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаагаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж тус компанийн нийт сарын экспортын 55%-д хүрлээ.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК

Сэтгэгдэл (1)

  • Хүдэрсайхан Лхагвасүрэн (202.126.91.173)
    Teeweriin hanshaa nemeechee chadahgvi bol am nuhtsultei borluulaachdee
    2026 оны 02 сарын 02 | Хариулах