Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

АМГТГ “Доншен газрын тос” компанийн 2026 оны жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг баталлаа

-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ашиглалтад ормогц БХГ-97 талбайгаас олборлож буй газрын тосыг бүхэлд нь нийлүүлнэ-

Монгол улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн 2026 оны жилийн уулзалт (2026.01.29) зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад АҮЭБЯ болон БНХАУ-ын газрын тосны корпораци Синопек групп компани болон Шенли орд газрын Доншен Жингун Петролеум Дивелопмент группийн албаны төлөөллүүд хүрэлцэн ирж, тус компанийн 1997 оны БХГ-т талбайд 2025 онд хийж гүйцэтгэсэн ажил, санамж бичгийн хэрэгжилт, мөн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцээд, 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж, санамж бичиг байгууллаа.

Уулзалтын үеэр АМГТГ-ын дарга П.Баянбаатар БНХАУ-ын Синопек групп компанийн төлөөлөлтэй газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ боломжууд хийгээд одоогийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцов.

Тодруулбал, газрын тосны хайгуулын шинэ талбайд хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах, Зүүнбаян, Цагаан-Элсний нөөц, Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ашиглалтад орох үед БХГ-97 талбайгаас олборлож буй газрын тосыг бүхэлд нь тус үйлдвэрт тогтвортой нийлүүлэх асуудлыг хэлэлцлээ.

 

Эх сурвалж: АМГТГ