Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нэрээ өөрчилж “Барловорлд Монголиа” болов “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсныг албан ёсоор мэдээллээ. “Катерпилларын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компаний нэг хэсэг болсон нь компанийн хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байгааг мэдээнд онцолсон байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаний үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчлэхийг “Барловорлд Монголиа” компани нь цаашид зорьж байна.  
Хөдөлмөрийн үндэсний нам: Оюутолгой төслөөс Монгол Улсын авах өгөөж 30% буурсан Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа Хөдөлмөрийн үндэсний нам хэвлэл бага хурлынхаа үеэр (2021.02.01) мэдэгдлээ. Тус нам нь Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэх аж. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хорооноос бүрдэж байна. Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ", мөн Оюутолгой төслийн 2014,2020 оны NI 43-101 Техникийн тайлан, “Опен ойл” компанийн 2016 онд танилцуулсан Оюутолгойн төслийн санхүүгийн загвар дээр ажилласан эхний үр дүнгээ Ажлын хэсэг танилцуулав.
“Baowu Steel” групп “Shandong Iron & Steel” компанитай нэгдэж магадгүй Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Shandong Iron & Steel” компанитай нэгдэх асуудлаар хэлэлцэж буй талаар мэдээлэл цацагджээ. Энэ мэдээллийг талууд няцаагаагүй ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. “Shandong Iron & Steel” компани жилд 30 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг учир хэрэв компаниуд нэгдэх тохиолдолд “Baowu Steel” группын гангийн үйлдвэрлэл 160 сая тонныг давах юм. Төрийн “Shandong Iron & Steel”-ийн тухайд, охин компани “Jinan Iron & Steel” нь Монголын “Энержи Ресурс” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байсныг монголчууд мэддэг.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 4 онцлог өөрчлөлт Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч  Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм. Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.
2021 онд Хятад 75 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй “Монгол нүүрс” ассоциацаас Хятадын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын нүүрсний худалдааны төлөв, чиг хандлага болон тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаарх мэдээлэл солилцох хурлыг (2021.01.28) онлайнаар зохион байгуулав. 2021 онд Хятад улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, энэ онд тус улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 2020 оны дүнгээр Хятад 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7%-иар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байх ба жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Харин эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 300 сая тоннд хадгалах бололтой.
Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд, нийт зээлийн хэмжээ 17 их наяд төгрөг хүрчээ Монголбанкнаас (2021.01.29) танилцуулсан Статистик мэдээллийн тоймыг хүргэж байна. Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өсч 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна. М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Монголбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тэнцсэн аж. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдав  Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, БНЭУ-тай хийсэн зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэх ач холбогдолтойг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.22)Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдэв.
“Рио Тинто”-ийн зэсийн асуудлыг Б.Болд захирал хариуцна Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гэрээг хэлэлцэж, өөрчлөхөөр ажиллаж буй энэ үед тус компани захирлуудын шинэ бүтцээ танилцууллаа. Тодруулбал, “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн асуудал хариуцсан захирал Б.Болд Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Өмнө нь уг албан тушаалд Арнауд Суарат ажиллаж байсан бол ийнхүү Монгол хүн уг ажлыг хариуцахаар болж байна. Харин Арнауд Суарат нь “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албанд очихоор болжээ.  
“Шивээ-Овоо”ХК: Уурхайн техникийн шинэчлэлийг хийж эхлэв Монгол Улсын Засгийн газрын (2020.12.13) 211 дүгээр тогтоолтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн, хөрс хуулалт 330 мянган шоо метр тус тус өссөн байна. Нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111.6%, арванхоёрдугаар сард 113.5%, энэ сард (2021.01.25) 101%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна.
“Хос эргэлт”-д тулгуурласан Хятадын  стратеги Урд хөрш хөгжлийн чиглэлээ шинэчлэн тогтоож байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын дарга Си Жинпин “хос эргэлт” бүхий эдийн засгийн хөгжлийн стратегийг танилцуулсан юм. Энэхүү стратеги нь Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний гол хэсэг байх нь одоо нэгэнт тодорхой боллоо.  Монголын эрдэс түүхий эдийг, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, газрын тосыг бараг бүхэлд нь худалдаж авдаг, худалдааны гол түнш орон нь урд хөрш.
Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын компани Монголд бүртгүүлэв ОХУ-аас байгалийн хий БНХАУ руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах “Газопровод союз восток” компани албан ёсоор манай улсад бүртгүүлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яам болон Оросын “Газпром” компани мэдээлэв.  Гадаад харилцааны яамны мэдээллээр, “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа (2021.01.21) тус компанийн захирал Е.Н. Асеевтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын талаас баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Газопровод союз восток” компани нь Монголын Худалдаа хөгжлийн банканд байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцсэн байна.
ГШХО татсан үзүүлэлтээр Хятад тэргүүллээ Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна.
Хятад руу хийх Австралийн зэсийн баяжмалын экспорт “таг зогсов”  Хятад улс Австралиас зэсийн баяжмал импортлохоо бүрэн зогсоожээ. Энэ нь албан ёсны хориг биш ч хоёр улсын таагүй харилцааны улмаас Хятадын үйлдвэрлэгчид Австралиас түүхий эд худалдан авахаас зайлсхийж байна.  Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас нэг ч тонн зэсийн баяжмал болон хүдэр Хятад улс импортлоогүйг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тэгвэл өмнөх арваннэгдүгээр сард 26.71 мянган тонн, 2019 оны сүүлийн сард 110.93 мянган тонныг Австралиас худалдан авч байжээ. Австралийн зэсийн баяжмалын Хятадын импортын хэмжээ 0 болсон нь сүүлийн 16 жилийн хугацаанд буюу 2014 оны дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болохыг International Copper Study Group (ICSG) мэдэгдсэн юм.
2020 онд Элга ордоос 7 сая тонн коксжих нүүрс олборложээ “А-Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг “Эльгаугол” нь 2020 оны дүнгээр нийт 7 сая тонн коксжих нүүрс Элгагийн ордоос олборложээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 62.8%-иар нэмэгдсэн байна. Олборлолт нэмэгдсэн нь Элга ордын хувь эзэмшил, шинэ хөрөнгө оруулагчтай холбоотой аж.  Сануулахад, Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А-Проперти” компани (2020.04.24) худалдан авсан юм. Тус компани Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу экспортлох хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх зорилтыг танилцуулсан билээ.
Хятад хөнгөн цагааны 10 үйлдвэр шинээр ашиглалтад оруулна Энэ онд Хятад улсад нийт 2.35 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий 10 шинэ үйлдвэр ашиглалтад орох төлөвтэйг “S&P Global Platts” мэдээллээ. Тодруулбал, тус улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн гол бүс нутаг Юнань мужид 2020 онд “Yunnan Shenhuo Aluminum”, “Wenshan Aluminum” болон “Yunnan Hongtai New Materials” зэрэг гурван том үйлдвэрлэгч нийт 1.68 сая тонн хүчин чадалтай үйлдвэрүүдийг ашиглалтад оруулжээ. 2021 онд нэмж 2.08 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрүүдээр тус улсын хөнгөн цагааны салбар өргөжих юм байна.   
“Baowu”: Үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 2023 оноос бууруулна Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” корпорацийн үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2023 онд оргилдоо хүрэхээр буйг мэдэгджээ. Тухайн үеэс бууруулах арга хэмжээ авч 2025 онд 30%, 2035 онд 50%-д хүргэхээр төлөвлөж байна. 2020 оны сүүлчээр НҮБ-ын индэр дээрээс БНХАУ-ын дарга Си Жинпин нь 2060 он гэхэд Хятад нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтгүй улс болно гэж мэдэгдсэн билээ. Энэхүү санаачлагыг дэмжсэн анхны томоохон үйлдвэр “Baowu” корпораци болж байна.
“Mysteel”: 2021 онд Хятадын гангийн эрэлт тогтвортой байна Хятадын төмөрлөгийн холбооны (CISA) тайланд (2021.01.19) тус улсын дотоодын зах зээл дээр гангийн үнэ буурах төлөвийг дурджээ. Энэ нь эцсийн хэрэглэгчдийн эрэлт багассантай холбоотой гэж “Mysteel”-ийн шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлэх дотоодын хяналтаа чангатгаж буй нь эрэлт буурахад нөлөөлж байгаа аж. Гэхдээ Хятад улсын эдийн засгийн сэргэлт, өсөлт хүлээлтээс өндөр байгаа учир 2021 онд тус улсын гангийн эрэлт тогтвортой байх төлөвийг шинжээчид тэмдэглэжээ.
“Glencore” групп зэсийн “Mopani” төслөөсөө татгалзав Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.
“Eldorado Gold” корпораци “QMX Gold”-ийг худалдан авчээ  QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж.
Цар тахлын эсрэг “Аюулгүйн бүс” Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.