Олон улсын гидрогеологичдын ассоциацийн гишүүн, Монгол-Голландын хамтарсан усны нэгдсэн менежментийг бэхжүүлэх төслийн эксперт, шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа.
Тавантолгой ордын нүүрсийг олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборын ус хангамжийн эх үүсвэр нь 2010 оны эхэн үеийн судалгааны түвшинд Балгасын (Балгас) улаан нуур, Наймдайн талын газрын доорхи усны ордууд болж болохын дотор Балгасын (Балгас) улаан нуурын газрын доорхи усны орд голлох ач холбогдолтой байхаар байгаа юм.