П.Жаргалсүрэн
Экспорт жилд дунджаар 5.2%-иар өсөн, 2027 онд 19 тэрбум доллар орчимд хүрэх төлөвтэй байна. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ ирэх 3 жилд харьцангуй тогтвортой буюу жилд дунджаар 5%-ийн бууралтаас 8%-ийн өсөлтийн хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэх мэт бүтээгдэхүүнүүд үнийн хувьд тогтвортой байх хэдий ч Монгол улсын үйлдвэрлэл нэмэгдэн, түүнийгээ дагаад экспортын орлого мөн ихсэх төлөвтэй байна.
Сүүлийн 3 жилд гэхэд нүүрсний үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн бөгөөд ирэх жилүүдэд ийм хурдацтай өсөлтийг хадгалах хүндрэлтэй ч, одоогийн өссөн хэмжээнээс буулгах хүчин зүйл байхгүй байгаа юм. Шинэчлэгдэн байгуулагдсан хамтарсан засгийн газрын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөлд уул уурхайн салбарыг хөгжүүлж, эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн өсөлтийн циклийг үр өгөөжтэй ашиглан экспортын орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хэд хэдэн төсөл орсон байгаа нь
2025 онд дээрх 14 мега төслөөс 5 нь хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хилийн боомтуудын сайжирсан дэд бүтцийн тусламжтайгаар гадаад худалдааны эргэлт нэмэгдэн, бидний тооцооллоор экспортын хэмжээ 2024 оны гуравдугаар улирлын байдлаар зэсийн үйлдвэрлэл 2022 оны мөн үеийнхээс 45%-иар ихэссэн байгаа нь энэ хугацаанд Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотой. Тус уурхайн олборлолтын бүтээмж нь 2028-2032 онд хамгийн дээд түвшиндээ хүрэх төлөвлөгөөтэй байна. Үүнтэйгээр холбоотойгоор ирэх гурван жилд зэсийн үйлдвэрлэл өмнөх онуудтай харьцуулахад бага зэрэг удааширсан буюу жилд 5 орчим хувиар өсөн, 2027 онд гэхэд ойролцоогоор жилд 1.9 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэж таамагласан.
Төмрийн хүдрийн үнэ бага зэрэг бууран, үйлдвэрлэл ихэссэнээр экспортын орлого тогтвортой байх төлөвтэй байна. 2021 онд 307 доллар хүрж байснаасаа хойш төмрийн хүдрийн үнэ 2024 оны гуравдугаар улирал гэхэд тал хүртлээ буурсан бөгөөд ирэх гурван жилд ч жилд дунджаар 4%-иар буурахаар байна. 2023 онд уул уурхайн салбар нь нийт ДНБ-ийн 25%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 78%, экспортын 87%-ийг бүрдүүлсэн байна. Монгол улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарал сүүлийн жилүүдэд улам ихэссээр байна.
Өнгөрсөн онуудад эрдэс баялгийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өсөж, Оюутолгойн далд уурхайн ашиглалтыг эхлүүлсэн болон БНХАУ-ын нүүрсний эрэлт ихэссэн зэргээс шалтгаалан эдийн засаг хурдацтай өсөж байсан ч нэг салбараас хэт хамааралтай байгаа энэ байдал нь эдийн засгийг гадаад хүчин зүйлийн нөлөөнд хэт савлах эрсдэлд оруулж байна. Сүүлийн 5 жилд Монгол улсын гадаад худалдааны эргэлтийн жилийн нийлмэл өсөлт 15.1 хувь байсан бол ирэх 2023-2027 онд уг өсөлт 14.3%-д хадгалагдан, 2027 онд нийт гадаад худалдааны эргэлт 41.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Монгол улсын эдийн засгийн 2025 оны төлөв байдлын таамаглалын тайлан