Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 2.4 (20.0%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2022 оны 11 дүгээр сард 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 213.9 (8.7%) тэрбум төгрөгөөр, борлуулалт 3.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 459.9 (15.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 (20.0%) их наяд төгрөгөөр өслөө. Ийнхүү өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.9 (68.0%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 455.6 (5.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 0.8%-- хувиас 2.4 дахин өсөж, харин хүрэн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмал, газрын тос, хайлуур жоншны баяжмал өмнөх оны мөн үеэс 2.8–61.1%-иар буурсан байна.
Ж.Гэрэлт