Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай
Орхон аймаг “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөртэй болов Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд тавдугаар сарын 22-нд АИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны үеэр хэлэлцэж баталлаа. Ажлын хэсэгт орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны хэлтэс, Эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нараас дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.
“Петрочайна Дачин тамсаг” компанид Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэхийг  шаардлаа Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ  илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв.
Уул уурхайн  7 компанид 54 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.  Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавилаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн ззахиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.
Дундговийн жоншны бичил уурхайчид нэгдлээ Дундговь аймагт “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагыг  энэ сарын 22-нд байгуулж,  орон нутгийн бичил уурхайчид нэгдлээ. Тус аймгийн бичил уурхай эрхлэгчид өмнө нь бие даасан, жижиг нөхөрлөл төдий байсан бол эрх ашгаа хамгаалсан, ашгийн бус төрийн бус байгууллагад нэгдэж байгаа нь энэ юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүнчлэлтэй байгууллага болж, холбооны   тэргүүн, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлийн дарга нарыг сонголоо. Эхний удаад тус төрийн бус байгууллагад Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус суманд бичил уурхай эрхлэгч 50 гаруй нөхөрлөл нэгдээд байна.
Уул уурхайн шалгалт нэртэй ” дарамтыг “ арилгана Сэлэнгэ аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон бичил уурхай эрхлэгчдийг шалгалт нэрийдлээр айлгаж дарамталдаг, эд хөрөнгийг хурааж битүүмжилдэг асуудлууд гарч байгаа талаар хэлэлцэж, хурал зохион байгууллаа. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар “хуучин” арга барилаа өөрчилж, зөвлөн туслах ажлаа хийх асуудлыг хөндсөн юм.       
Бичигтийн боомтоор тээвэрлэлт хийх компаниудад зам засварлахыг үүрэгдэв Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Тодруулбал ирэх сараас өмнө засварын ажлаа эхлээгүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглох тухай өчигдөр мэдэгджээ. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн найман компанийн  (“Олгойбулаг”, “Нагааранз”, “Алаг тогоо”, “Дорнын чулуулаг”, “Андын илч”, “АДАЭ”, “Говьмастер”, “Эрдэнийн босго” зэрэг компани) төлөөлөлтэй уулзах үеэр энэ тухай мэдэгдсэн юм.
Дорноговь аймагт уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна Ашигт малтмал, газрын тосны газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр,  Дорноговь аймагт 366 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхайн ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжаар хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, боловсруулах, бичил уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. 
Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд-эко цемент” үйлдвэр байгуулна Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор Баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан. Үндэсний “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт Ховд аймагт цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулахаар заасан нь ажил хэрэг болж, “Ховд-эко цемент” үйлдвэрийн шав тавих ёслол болов.
О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 7000 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу  орон нутгийн өмчит   “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ  20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл,  20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд  20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож   байна. 
“Энержи Ресурс” Дорноговь аймгийн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж хандивлав “Энержи Ресурс” компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран нийгэм рүү чиглэсэн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр (тавдугаар сарын 10) Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон нярайн тасагт 14 төрлийн 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 
С.Батхүү: Уул уурхай орон нутагт ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүлэх боломж хаагдмал Төмөртийн-Овоо нь цайрын хүдрийн орд учир олборлодог ашигт малтмал нь цайр юм. Цайрын хүдэрт зарим төрлийн эрдэс дагадаг. Ашигт малтмалын агууламжийн хэмжээнээс шалтгаалж борлуулах эсэх боломж тодорхой болно. Газрын хөрсөн дэх дурын чулууг аваад үзэхэд Д.И.Менделеевийн үелэх системийн олон төрлийн бодисууд илрэх хэдий ч бүгдийг ялган авах боломжгүй. Манай компанийн олборлож буй хүдрээс цайрын хувьд борлуулалтын үнэ тогтоогдох, дараагийн шатанд хэрэглэх боломжтой. Зарим тохиолдолд дагалдах байдлаар мөнгө илэрдэг. Энэ тохиолдолд худалдааны гэрээний дагуу үнэ тооцож авна. Харин манай экспортод гарч буй баяжмалд Монгол Улсын гаалийн хяналт хийгдэж дагалдах байдлаар ямар нэг метал илэрсэн бол борлуулалтын үнэ тооцох боломжтой эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцдог. Тэр татваруудыг бид 100% төлж байна.
Элдэвийн нүүрсний уурхайгаас хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийнэ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ашиглалтын болон хайгуулын 93 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнээс нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй 21 компани байдаг. Тус сумын нутаг дэвсгэрт Элдэвийн нүүрсний уурхайд “Штайнкойл”, “Чингисийн хар алт”, “Фриендшип ресурс”, “Арвижих энерги”, “Билэгт баялаг”, “Говийн шилмэл зам”, “Поуэрлэнд” зэрэг долоон компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд олборлосон нүүрсээ сайжруулсан 18.4 км бүхий шороон замаар Олон-Овоо хүртэл тээвэрлэлт хийж буй. Компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэлт хийхээр батлагдсан замаа хатуу хучилттай болгох шаардлагыг орон нутгийн удирдлагын зүгээс 2017 онд тавьсан. Гэсэн ч хатуу хучилттай авто замын ажил эхлээгүй өнөөг хүрсэн юм.
2019 онд Орхон аймагт 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ Эрдэнэт хот нь “Эрдэнэт” УБҮ болон уул уурхайн бусад компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан  жил бүр тодорхой бүтээн байгуулалт хийдэг. 2019 онд улсын болоод орон нутгийн төсөв, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Орхон аймагт 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. 
Газар шороогоо  хууль бусаар хөндүүлэхгүй гэдгээ илэрхийллээ Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн  сонгон шалгаруулалтыг аж ахуй нэгжүүдийн дунд зарласан байдаг. Сонгон шалгаруулалтын үр дүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших нутгийнхны нэрлэж заншсанаар Намарзан багийн Түлэнхий бэлчир хэмээх газрыг  “Алтан уул-2 нэртэйгээр” "Андерграунд голд майнинг" ХХК-д 4792.23 га газрыг, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Үнэгт нэртэй 1614.4 га бүхий талбайг "ГД трейд" ХХК-д тус тус олгожээ. 
Р. Сэддорж: “Тавантолгой” компани Өмнөговь аймагт 65 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн Энэ онд манай компани Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгсөн. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтад манай компанийн оролцоо тэр хэмжээгээр орж байна гэсэн үг. Жишээ нь: Аймгийн төсвийн орлогын хөрөнгө оруулалт нь 103 тэрбум төгрөг бол түүний 65 тэрбум төгрөг, ойролцоогоор 60 гаруй хувь нь “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалт цогцолж байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн 51% нь Өмнөговь аймгийн ард түмний, 49% нь олон улсын болон Монголын томоохон хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг. Дэлхийн 23 орны хүмүүс манай хувьцааг эзэмшдэг тул олон улсын компани гэж хэлж болно. Хэдийгээр орон нутгийн өмчлөлтэй ч Монголын болон олон улсын хувьцаа эзэмшигчид байдаг учраас дэлхийн уул уурхай сонирхогчдын анхаарлын төвд байдаг компани юм. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо. Сайншанд хотоос зүүн зүгт морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд  өөд уруугүй холхино.  Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, Батлан хамгаалах яамны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ. Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Д.Батмагнай: Говь-Алтай аймгийн нийт нутгийн 51%-ийг тусгай хамгаалалтад авсан ч нэмэгдэх хандлагатай Ашигт малтмал, Газрын тосны газрын (АМГТГ) сар бүрийн статистик мэдээллээр 2019 оны хоёрдугаар 28-ны өдрийн байдлаар, аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 161 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 870.8 мянган га буюу  6.1%-ийг эзэлж байгаа. Ашиглалтын 50 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 0.6%-ийг, хайгуулын 111 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 5.5%-ийг тус тус эзэлж буй. Тусгай зөвшөөрөл  эзэмшигч нийт  115 аж ахуйн нэгж байна.
Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж 2019 оны  дөрөвдүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч, химийн хорт бодистой ус малын бэлчээр рүү урсаж,  үүний улмаас мал үхсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 16-нд тус суманд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, болсон үйл явдалд авч буй арга хэмжээний талаар сурвалжиллаа. Дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 8 цаг 30 минутын орчимд жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас химийн хорт бодистой ус урсч байгааг тус компанийн ажилтан сумын байгаль орчны мэргэжилтэнд анх мэдээлсэн байна. Энэ үед үйлдвэрийн зүгээс далангаас урссан химийн хорт бодистой усыг тогтоох арга хэмжээг авч эхэлжээ. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, далангаас химийн хортой ус 1.7 км орчим урссаныг хамгаалалтад авч эргүүл гаргасан аж. Химийн бодисын дэгдэлтийг намдаах зорилгоор бохирдсон газарт нимгэн хучилт хийжээ.
Б.Эрдэнэцогт:  “Аспайр Майнинг” компаниас хатуу хучилттай зам барих судалгааны ажил эхэлсэн Ер нь уул уурхайн компаниуд Ашигт малтмалын тухай болон Байгаль орчны багц хуулиудын дагуу олборлолтын талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална. “Аспайр Майнинг” компанийн хувьд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Олон улсын хөрөнгө оруулагч нар байгаль орчныг хамгаалах талаар маш хатуу шаардлага тавьдаг. Тиймээс бид Монгол Улсын болон олон улсын хууль, журмын дагуу хайгуулын шатанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ маш нягт биелүүлж ирсэн. Цаашид олборлолтын үе шатанд ч энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх болно. Уурхайн хаалт-хөгжлийн төлөвлөгөөг зөв, сайн хийхийн тулд тухайн газрын байгаль орчин болон нийгмийн судалгаа нэн чухал байдаг. Иймд орон нутгийн иргэд энэ тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг хүсч байна.
4 5 6 7 8