Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авчээ Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216.205 төгрөг байсан бол дундаж үнэ 210.307 төгрөг байв.
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Дугарын Рэнчинханд,
“Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлтгэе” 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр "Шангри Ла" зочид буудалд ийм нэгэн уулзалтыг  Монголын бизнесийн зөвлөл  (МБЗ) бүх гишүүддээ зориулан уур амьсгалын технологийн компани болох  URECA-тай хамтран хийлээ.   Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг түгшээх болсон энэ цаг үед илүү тогтвортой, хариуцлагатай бизнесийн загварт шилжихийг хүсэж буй компаниудад мэдээлэл өгөх, туршлага хуваалцах, шинэлэг санаа болон инновац технологийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, тогтвортой байдлын тайлан гэгдэх  ESG тайлагналын ач холбогдол, хөрөнгө босгох  шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор уг уулзалтыг  зохион байгуулжээ. Энэ уулзалтад 150 гаруй хүн оролцлоо. ESG нь байгаль орчин, нийгэм, компанийн засаглал гэсэн гурван чиглэлээр компанийн үйл ажиллагааг хамарсан өгөгдлийг ил болгосон тайлан юм. Уг тайлан нь хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудад тухайн бизнесийн эдгээр гурван чиглэлд үзүүлэх нөлөөллийн талаарх тойм мэдээллийг өгдөг.
ХААН, “Хас”, Худалдаа хөгжлийн банкуудын IPO зарлах ажлыг ирэх зургаадугаар сараас өмнө зохион байгуулна Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн   (2023.01.31) Улсын Их Хурлын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө УИХ-ын даргад өргөн барив. УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Төсвийн, Эдийн засгийн байнгын хороод болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулах чиглэл өглөө.
Монгол Улс авлигын индексээр 33 оноо авч 180 улсаас 116-д жагслаа  Сүүлийн таван жилд Монголын авлигын төсөөллийн индексийн оноо анх удаа буурсан. 2017 онд 36 оноо авч 180 орноос 103  дугаарт жагсаж байсан. Харин 2019, 2020, 2021 онд 35 оноо авч зогсонги байдалд орсон бол 2022 онд 33 оноо авч 180 улсаас 116-д жагсаж байна.  ХБНГУ-д төвтэй “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр нэгэн цагт дэлхий нийтийн 2022 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа.  “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од, "Транспэрэнси Интернэшнл” байгууллага 1993 онд байгуулагдсан, 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш дэлхий нийтийн ихэнх улс орныг хамруулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекст суурилан судалгаа хийдэг.
АНУ руу шууд нислэг хийх бэлтгэл ажил нэг алхам урагшиллаа  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
Валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байна Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгчид Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар 3 дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудыг авах сонгон шалгаруулалт үргэлжилж байна Төрийн өмчит уул уурхайн үйлдвэрийн газруудын нэгдсэн бодлого, удирдлага менежментээр ханган ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх  үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 15 жил болсон ч үндсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн.  Тиймээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, менежментийн баг байгуулан олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох чиглэлүүдэд анхаарал хандуулж, Монгол Улсын баялгийн санг бүрдүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани болгох зорилтоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Үүний тулд  “Эрдэнэс Монгол”-д өндөр ур чадвартай мэргэжилтэн ажиллаж, цалин хангамжийн хувьд ч Монголдоо толгой цохих хэмжээний компани байх учиртай гэж мэдэгдээд, тус компанийн Гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ. 
Богдхан төмөр замын зурваст орсон 496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан.  Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.  Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр болсон /2023.01.26/ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд  танилцуулсан байна. 
“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Засвар, механикийн заводын Механик цехийн ажилтнууд санаачлан ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ.  Механик цехийн Металл хийцийн хэсэг дэх плазмаар боловсруулах суурь машинд зүсэлтээс хорт хий болон утааны ялгарах хэмжээ хэт өндөр гардаг нь хэмжилтээр тогтоогдсон. Үүнийг шийдэх зорилгоор суурь машин дээр сорох төхөөрөмж шинээр хийж суурилуулснаар утаа, хорт хий багасаж, хэвийн хэмжээнд хүрсэн байна. Тус цехийн Урлан бүтээх хэсэгт нь мөн химийн хорт бодис ялгарч үнэртдэг бөгөөд түүнд мөн адил сорох төхөөрөмж хийж байрлуулснаар ажиллах орчноо сайжруулж, үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй ажил болжээ.
Монголбанкны удирдлагуудад экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулах чиглэл өглөө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар лхагва гарагт /2023.01.24/ Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэл өгсөн байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны 2023 оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэйг сануулав.
АИ-92 бензиний гаалийн татварыг энэ сарын 30-наас ирэх он хүртэл тэглэхээр боллоо Импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоож, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Энэ онд хэрэгжих хууль тогтоомжоос бизнес эрхлэгч та юуг анхаарах вэ? Энэ онд  Зөвшөөрлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт  хэрэгжиж эхэлнэ.  Монголын бизнесийн зөвлөл бизнес эрхлэгчдэдээ зориулан “Мэдлэг хуваалцах уулзалт” зохион  байгууллаа. Энэ онд хэрэгжих эдгээр хууль тогтоомжоос Төрийн хяналт шалгалтын тухай, Зөвшөөрлийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг бизнес эрхлэгчид сайтар судалж үзэх шаардлагатайг өмгөөллийн “Легал мейт” ХХК-г үүсгэн байгуулагч хуульч, өмгөөлөгч  Б. Батбаяр танилцууллаа.
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн  газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал,  хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна.
“Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт”сэдэвт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Цюрихын ETH сургууль хамтран зохион байгуулдаг “Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт” сэдэвт ахисан түвшний сургалт зарлагдлаа.  Уг сургалт өрсөлдөөнт байдлаар тэтгэлэг олгох боломжтой. “Байгалийн баялгийн засаглал ба эрчим хүчний шилжилт: бодлого, практик” сэдэвт уг сургалт  2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд эхэлж,  зургаадугаар  сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.  Сургалт цахимаар, англи хэлээр явагдана. Сургалтад оролцох өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр дуусах юм.  Олон талт энэхүү сургалтад Засгийн газар, иргэний нийгэм, парламент, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн агентлагууд, хувийн хэвшлийнхэн, түүнчлэн эрдэмтэн судлаач, шинжээчид хамрагдах боломжтой. Сонирхсон хүмүүс ETH NADAL вэбсайт дээр онлайнаар бүртгүүлэх юм.
“Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого”-ыг хэлэлцлээ Монгол дахь Америкийн худалдааны танхим  буюу АмЧам Монголын 2023 оны нэгдүгээр сарын хурал  өнөөдөр  “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” сэдвийн хүрээнд “Шангри-Ла” зочид буудалд боллоо.  Хурлын панелистээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АмЧам Монгол ТУЗ-ийн тэргүүн Гари Биондо нар оролцсон юм.  Уг хэлэлцүүлэгт УИХ болон олон улсын дипломат албаны төлөөлөл  мөн  хувийн хэвшлийн төлөөлөл ч  оролцлоо. Монгол улсын гуравдагч хөршийн бодлого, өнөөгийн байдал, бодлогын  талаарх гадаадын хөрөнгө оруулагч нарын хүлээлт, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц шийдлийн талаар панелистуудын байр суурийг хүргэн санал бодлоо солилцох нь  уг хэлэлцүүлгийн гол  зорилго юм.  
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд 36.4 хувиар өсжээ  Манай улсын нийт экспортын орлого  2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.  Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж буй юм. 
Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээвэр эргэн сэргэнэ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргээд, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
Олборлох үйлдвэрлэлийн салбар 32,1 %-иар өссөн байна Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Эдийн засгийг бүхэлд нь тольдох боломжийг олгодог нийгэм эдийн засгийн эдгээр үзүүлэлтийн нэг нь гадаад худалдааны тэнцэл. Алтны хилийн дундаж үнэ 2022 оны 12-р сард өмнөх сараас килограмм тутамд 3,3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11,4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.
2 3 4 5 6 7 8