Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Нийт  хүчин чадлын  18 % нь сэргээгдэх эрчим хүч “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
Уурхайн хаалтын жишиг төслийг танилцуулах Нээлттэй өдөрлөг болно Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
“Трансвест Монголиа” ХХК  агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлтээ хийлээ Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
Монгол Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулна Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцжээ. Уг арга хэмжээний үеэр 11.8 тэрбум юанийн  “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,
Нүүрс тээврийн авто замын арчлалтын ажлыг хийж байна  Энэ сарын 25-нд уртын чиглэлд 382, богины чиглэлд 476 нүүрс тээврийн машин, энэ сарын 26-ны өдөр уртын чиглэлд 372, богины чиглэлд 504 нүүрс тээврийн машин шалган нэвтрүүлэх цэгээр гарсан байна. Сүүлийн өдрүүдэд коронавирус халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс нүүрс тээврийн автомашинуудыг шалган нэвтрүүлэх цэгүүдэд ариутгалын хаалгаар оруулж байна. Мөн “Гашуунсухайт авто зам" компани нүүрс тээврийн зам дагуух тэмдэг тэмдэглэгээг засварлах, хог цэвэрлэх зэрэг зам арчлалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Төсвийн орлогын 22%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний зургаадугаар  сарын байдлаар 8,001.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас 1,773.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав. ➢ Уул уурхай, олборлох 1,738.5 тэрбум төгрөг буюу 21.7%, ➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02%, ➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 15.1 тэрбум төгрөг буюу 0.2%, ➢ Бусад орлого 17.8 тэрбум төгрөг буюу 0.2%. Эрдэс баялгийн салбар нь 2022 оны эхний зургаадугаар  сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.1%- ийг бүрдүүлж байна.
10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг байна. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед  /V сард/ 3380 төгрөг байсан бол өнөөдөр  4030 төгрөг болж 650 төгрөгөөр нэмэгдсэн юм.  Энэ жилийн ургац хураалтад зориулан 10 мянган тонн дизель түлшийг өнгөрсөн хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нөөц сангаас 6.5 тэрбум төгрөг гаргахаар болжээ.
“Багануур” ХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж байна “Багануур” ХК 2022 оны эхний долдугаар сарын байдлаар 15,0 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэн  9,2 сая/м3 хөрс хуулж, нийт уулын цулын төлөвлөгөөг 108%-иар, 2,4 сая тонн нүүрс олборлон төлөвлөгөөг 103%-иар тус тус биелүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын гадаа байрших Багануурын нүүрс 14-33 хоногийн нөөцтэй.  Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 50 гаруй хувьтай байна. Уулын дэд станцыг ашиглалтад хүлээн авах, технологи дамжлага №2, ус шүүрүүлэх байгууламжийн тоноглолын засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаа 100%-ийн гүйцэтгэлтэйгээр дуусгажээ.
Геологи, уул уурхайн салбарынхан төрийн одонгоор энгэрээ мялаалаа Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, мөн Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа манлайлж, салбарын хөгжилд хөгжилд хөдөлмөр, бүтээлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, ажилтнуудад төрийн дээд одон гардууллаа. Сайд Г.Ёндон шагнал гардуулах ёслолыг нээж, “Одоогоос 100 жилийн өмнө Налайхын нүүрсний уурхайг төрийн мэдэлд авснаар хөгжлийн суурь тавигдаж байсан салбар маань өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болтлоо хөгжсөн байна. Өнөөдөр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын орлогын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим юм.
Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ. 
“Өнөөдрийн шинжилгээ 2022” уулзалт, хэлэлцүүлэг боллоо Геологийн Төв Лаборатори ТӨҮГ (ГТЛ) 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жилийн хугацаанд тус лаборатори Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрэл, хайгуулын ажлын лабораторийн цогц шинжилгээ, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналт, гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэсээр ирсэн юм.  Олон улсын стандартад  нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинжилгээний баталгаат үр дүнгээр харилцагчиддаа үйлчилдэг ГТЛ нь 65 жилийн ойн тэмдэглэлт жилийн хүрээндээ олон чухал арга хэмжээг төлөвлөжээ. Үүний нэг болох “Өнөөдрийн шинжилгээ -2022” уулзалт хэлэлцүүлгийг Үндэсний Геологийн Албаны хурлын танхимд зохион байгууллаа.
“MONGOLIA MINING 2022” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭНГ 9 САРЫН 21-23-НД ЗОХИОН БАЙГУУЛНА “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэхь удаагийн арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш “Буянт-Ухаа” Спорт ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох юм.
Эрээнд хөл хорио үргэлжлэх төлөвтэй байна Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсантай холбоотойгоор  хоёрноос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Одоогоор COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдаад байгаа аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Эрээн хотод COVID-19  халдвар илрэхэд 21 хоногийн хатуу хөл хорио тогтоож, дараа нь түүнийгээ хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан.Түүнтэй адилаар одоо ч  хатуу хөл хорионы дэглэм  21 хоног үргэлжилж магадгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд өгүүлсэн юм.
Нүүрс тээвэрлэх машины тоо долоо хоногт 30-аар нэмэгдэх боломжтой Нүүрсний уртын тээвэр эхэлснээр машины тоо 750 хүрсэн. Эдгээрээс  460 нь Гашуунсухайт боомтоор гарсан машин эзэлж байна. Манай жолооч нараас халдвар илрэхгүй бол нүүрс тээвэрлэх машины тоог долоо хоног бүрд 30-аар нэмэх тохиролцоог урд хөрштэй  хийсэн гэдгийг УУХҮ-ийн сайд Г. Ёндон мэдэгдсэн..  БНХАУ 2026-2030 оны хооронд нүүрсний хэрэглээг бууруулна гэж мэдэгдээд байна. Тийм болохоор эрэлт буурахаас өмнө нүүрсээ олборлож, нийлүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна.
УУХҮЯ, БНСУ-ын Геологи,Эрдэс баялгийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал 2022 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдаж байна. Уг хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БНСУ-ын Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн Дэд ерөнхийлөгч Хуан Сэхү нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд ашигт малтмал, газрын тос, геологийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг уул уурхайн компаниуд өнгөлж байна ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
"Геологийн төв лаборатори" ТӨҮГ-т үйлдвэрлэсэн  стандарт  загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслээр  бүртгэлээ “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь CGL 210 Зэсийн баяжмалын Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) үйлдвэрлэх ажлыг ISO 17034:2016  “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага” олон улсын стандартад нийцүүлэн, Оюутолгойн зэсийн баяжмалын дээжээр үйлдвэрлэж,  2021 оны арванхоёрдугаар  сард баталгаажуулсан.   Тус АСЗ нь 11 элементийн агуулгыг аттестатчилж, тэдгээрийн хэмжлийн эргэлзээг тогтоосон бөгөөд гэрчилгээнд нэмэлтээр 18 элементийг мэдээллийн утгаар оруулсан.  Энэхүү АСЗ-ыг дотоодын хэрэглэгчдэд болон дэлхийн зах зээлд өөрийн дистрибьютер байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна.
Газрын тосны салбарын “нэвтэрхий толь”  Газрын тосны салбарт Монгол Улсын гавьяат  багш, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын  зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны  Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавын  “Миний салбар, бидний мэргэжил” уулзалт ШУТИС –д боллоо. Ж.Цэвээнжав багш  боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл  МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессороор тасралтгүй 46 дахь жилдээ  үр бүтээлтэй ажиллаж байна.  
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлав Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 11-нд болов. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдлийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Бүтцийг шинэчлэн баталснаар:
5 6 7 8 9 10 11