Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
ШУТИС-ийн оюутнууд  компьютерын иж бүрэн лабораторид  мэргэжлийн 17 программ эзэмшинэ     Рио Тинто Монгол (РТМ), Оюу толгой (ОТ) компаниуд хамтран Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан компьютерын иж бүрэн лаборатори байгуулж Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүлээлгэн өглөө. Энэ нь тус байгууллагуудын Гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй 2.42 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төслийн нэг хэсэг юм.
“Жижиг” Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдэдээ 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж тусгаж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна хэмээн Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэв.
“Оюу Толгой” 2022  оны IV улирлын тайлангаа танилцууллаа  “Оюу толгой” компани 2022 оны IV улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа.  2022 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай өрнүүлж, нэгдүгээр сард хийсэн гүний уурхайн огтлох малтлагаас хойш бүтээн байгуулалтаа ахиулан ажиллаж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулжээ.  “Оюу толгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан ба тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер “Өмнийн говьдоо урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд дэлхийн жишигт нийцсэн уурхайг бүтээн байгуулж буй уурхайчдаараа би бахархаж байна. Бид өнөөг хүртэл нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна” гэв.
Монгол Улс Рио Тинтогоос зэсийн уурхайн өргөтгөлийн зардлыг нэмэхгүй байхыг уриаллаа Монгол Улс Рио Тинтогоос уурхайн өргөтгөлийн ажлын зардал болох 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүслээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөлийн асуудлаар хоёр талын маргаан дөнгөж саяхан дууссан. Рио өнгөрсөн онд Монгол Улсын эзэмшлийн 34%-д ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, нэмэлт зээлийн санхүүжилт нэмэхгүй байхаар тохиролцсон.   Уурхайн төслийг өргөтгөх зардал 2016 онд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байснаас өсөж, маргаан үүссэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Ройтерс агентлагт видео ярилцлага өгөхдөө “Засгийн газар Рио Тинтогоос төсвөө нэмэхгүй байхыг хүссэн” гэж хэлэв. Харин Рио Тинто энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
“Эрдэнэ Ресурс” Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN)   нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшн-тэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаа зарлалаа. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд  Монгол Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани үндэсний  томоохон олборлогч компанитай  хамтран Хөндий эрдсийн дүүргийг хөгжүүлэх юм. “Эрдэнэ Ресурс”-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли  “Бид Монгол Улсын уул уурхайн хувийн хэвшлийн тэргүүлэгч компани болох MMC-тэй стратегийн түншүүд болж байгаад баяртай байна. Манай хайгуулын туршлага, MMC-ын олборлолт болон гүйцэтгэлийн чадваруудыг хослуулснаар Баян хөндий алтны төсөл амжилттай хэрэгжиж, Хөндий эрдсийн дүүргийг тэлэх боломжуудыг улам бататгаж, бүх оролцогч талуудад өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү түншлэл нь Хөндий эрдсийн дүүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал алхам болно” хэмээн өгүүлжээ. 
Эрдэнэс Монгол ХХК нээлттэй сонгон шалгаруулалт явуулна ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-д бүтцийн өөрчлөлт хийхээр болсныг мэдээллээ. Тус компанийн захирлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг томилоод удаагүй байна.
Баяжуулах үйлдвэрийнхээ хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлжээ Эрдэнэт ТӨҮГ, баяжуулах үйлдвэрийнхээ өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн 4-р шугамыг ашиглалтад хүлээн авчээ. Энэ сарын 26- нд уг өргөтгөлийн шугамыг хүлээн авах Улсын комисс Эрдэнэт үйлдвэрт ажилласан байна.  
“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментийг нэвтрүүлнэ  “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын анхдагч баталгаажуулалтын хоёрдугаар шатны аудитыг амжилттай хийжээ. Үүний дагуу аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр стандартуудаа баталгаажуулах боломж бүрдэх юм.
“Улаанбаатар төмөр зам” ХХН болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллана “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг (2022.07.21) зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.
Оюутолгойн далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг хийв "Оюутолгой"-н хяналтын багцыг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани Хойд Хюго далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг энэ сарын 17-ны өдөр хийхээр болсныг мэдээлсэн. Энэ дагуу тэсэлгээг өнөөдөр амжилттай хийсэн байна. Хүдэр буулгуурын (the first drawbell) тэсэлгээг өмнө нь энэ оны гуравдугаар улиралд хийхээр тооцоолж байсан нь ийнхүү хугацаанаасаа өмнө биелж байна.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд 825.9 тэрбум төгрөг зарцуулна Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.
Туркойз Хилл: Санхүүжилтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
Туркойз Хилл: Оюутолгой оны эхний улиралд 403 сая долларын орлоготой ажиллав “Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын орлого 402.7 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс (526.5 сая ам.доллар) 23.5%-иар буурсан байна. Гэхдээ энэ хугацаанд зэсийн ханш 17.9%, алтны үнэ 4.3%-иар тус тус өссөн нь орлогын бууралтыг тодорхой хэмжээнд хазаарлах нөлөө үзүүлжээ. Үйлдвэрлэлийн гарц доошилсон нь баяжмал дахь металын агуулга, тэр дундаа алтны хэмжээ мэдэгдэхүйц буурсантай холбоотой. Энэ онд агуулга багатай хүдрийн хэсэгт олборлолт хийх тул баяжмал дахь металын хэмжээ буурч, орлого ч доошлохоор байгаа юм.
Уул уурхайн компаниуд “Шилдэг 10 татвар төлөгч”-өөр тодров Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжүүдийг  тодруулдаг уламжлалтай. Татварын Ерөнхий газар 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлэн аж ахуйн нэгжүүдийг орлогоор нь  том, дунд, жижиг, бичил гэж ангилах болсон билээ. Ийнхүү  ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулдаг юм.  Монгол Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдгаас 2021 оны хувьд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. 2021 оны том ангиллын шилдэг 10 татвар төлөгчөөр уул уурхайн  компаниуд тодорсон байна. 
"Оюутолгой" 72 сая долларын татварыг төсөвт төвлөрүүлэв “Оюутолгой” компани 2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. 2022 оны нэгдүгээр улиралд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто”-гийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн мөчийг ажилчид, ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн иргэдтэй хамт тэмдэглэв. Энэ алхам нь уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг нээж буй хэрэг бөгөөд анхны тогтвортой олборлолтод 2023 оны эхний хагаст хүрэхээр тооцож байна.
"ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга авч байна ”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900,000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4%"-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд хүлээн авна.
“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 101%-иар биелүүлж ажиллажээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2022.04.22) боллоо. 2021 оны эцэс гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 83.5 сая тонн нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний сацуу 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд зарцуулжээ.
Туркойз Хилл: Оюутолгойн 2022 оны алт олборлолтын төлөвлөгөөг шинэчлэв Оюутолгойн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” уурхайн энэ оны эхний улирлын үйлдвэрлэлийн үр дүнг танилцуулсан (2022.04.19) байна. Эхний улиралд төлөвлөсөнчлөн ил уурхай болон далд уурхайн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс доогуур байсан байна. Тодруулбал баямжал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэсийн олборлолт 30.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 33%-иар, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 22%-иар тус тус буурчээ.
“Рио Тинто” Симандоу төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн урьдчилсан шийдвэр гаргажээ. Цаашид төслийн нийт өртөг, дэд бүтцийн гэрээг үндэслэн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах тухай компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон (2022.04.08) компанийн жил бүрийн уулзалтын үеэр тайлбарлажээ. Уг орд нь агуулга өндөртэй хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа юм. “Рио Тинто” уг ордын төслийн 45%-ийг эзэмшдэг бол үлдсэнийг Гвинейн Засгийн газар (15%), Хятадын Chinalco (40%) тус тус эзэмшдэг.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАСАН ТАЛААРХ ЗАР Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: 1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн удирдлагын чиглэлээр: 1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, болон бизнес, хөрөнгийн удирдлага, уул уурхайн менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан; 1.2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх; 1.3. Мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан байх;
1 2 3 4 5 6 7