Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн үнэ өсч, коксжих нүүрснийх буурав
Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэлээд уналттай байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний FOB үнэ Австралийн боомтууд дээр 102 доллар байсан юм. Харин өчигдрийн байдлаар үнэ дахин буурч, 98.9 долларын үнэтэй болжээ. Гэхдээ энэхүү үнийн бууралт он гарснаас хойшхи анхны тохиолдол биш юм.
Шенхуа нүүрсний төсөлд IPO гаргахаар судалж байна
Алс Дорнод дахь Огоджины нүүрсний ордыг ашиглахаар байгуулагдсан ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” корпораци, БНХАУ-ын Шенхуа группын хамтарсан компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах боломжийг судалж байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг албан бус эх сурвалжаас авсан байдлаар Та бүхэнд хүргэж байна.Энэхүү найруулга нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хуулийн редакц хийгээгүй хувилбар болно.
Цагаансуваргын ордод төр хувь эзэмшихгүй
Ашигт малтмалын хуулийн 5.5 дахь заалтыг үндэслэн стратегийн ач холбогдол бүхий Цагаансуваргын зэс-молибденийн ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн 5 дугаар сард Засгийн газар өргөн барьсан билээ.
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа
УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байсан нь багагүй цаг авсан. Гол маргаан нь Стратегийн ордтой холбоотой заалтууд байв.
“Б” төлөвлөгөө...
Долдугаар сарын 1-нд Mastercard, Visa Inc. Оросоос гарахаа мэдэгдсэн юм. ОХУ-ын хүн амын 80-90 хувь нь Visa, Mastercard ашигладаг. 175 сая ширхэг ийм карт Оросын зах зээлд бий. Одоо эдгээрийн нэлээд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Үлдэх картууд ч хэрхэхийг хараахан шийдээгүй байна.
Хятадын аж үйлдвэрийн салбар өсч байна
Хятадын аж үйлдвэрлэлийн салбар харьцангуй сэргэж байна. Учир нь тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт болох Purchasing Managers индекс өнгөрсөн зургадугаар сард 51 болж, өмнөх тавдугаар сард 50.8 байснаасаа өсчээ.
“Туркойз Хилл”-ийн хувьцааны үнэ 15%-иар унав
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 15%-иар унасан байна. 6 дугаар сарын 20-ны баасан гаригт 3.85 ам.долларын үнэтэй хаагдаж байсанхувьцаа өнгөрсөн баасан гаригийн арилжаа хаагдахад 3.27 доллар болжээ.
ГШХО 63%-иар буурав
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлийг өнгөрөгч баасан гаригт гаргажээ. Эхний 5 сард Монгол улсад 402.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 63.7%-иар буурчээ. 2013 оны эхний 5 сард 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж байв.
Авто самосвалын шинэ эрин
“Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулж ээлжит сургалтаа зохион байгууллаа. Тус компаниас урьд нь “Гидр эсковаторын үүсэл, хөгжил, ирээдүй” зэрэг гурван ч сургалт семинарыг харилцагч байгууллагуудынхаа мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байсан билээ. Энэ удаад “Ил уурхайн авто самосвалын эрин” сэдвээр сургалт, семинарыг 4 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан юм.
Д.Сэржбүдээ: Монголчууд бид технологийн өрмийг хүртэх ёстой ард түмэн
“...Япончууд их сонин, хашир хүмүүс. Өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа Япон чанар, өндөр баталгаатай гэж хэзээ ч шууд хэлдэггүй. Харин худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэгч хэрхэн ашиглаж, сэтгэлд нь бүрэн нийцсэн эсэхийг нягтлан шинжсэний дараа өндөр баталгааг өгдөг. Yokohama гэхээр санаанд Тань юу орж байна?” гэснээр бидний яриа эхэлсэн юм.