Шинэ мэдээ
Монголын төр стандарт шүтсэн төр баймаар байна
Монгол улс хөгжлийн нэг тулгуураа Уул уурхай гээд тогтоочихлоо. Монгол улс, монгол хүн хөгжихийн тулд мөнгө олох хэрэгтэй байна. Тэргүүн ээлжинд ахиухан мөнгө олох салбар нь Уул уурхай гэж үзэж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталж, Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найрууллаа.
Оюутолгойн нөөцийн тайланг хүргүүлжээ
Өнгөрсөн сарын сүүлээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани уг ордын техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан билээ. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийн тайланг албан ёсоор ирүүлээд буй ажээ.
640 сая долларын ГШХО оржээ
Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 640,2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ орсон байна.
Рио Тинто: Төмрийн хүдрийн эрэлт буурахгүй
Өнгөрсөн сард 61%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд ердөө 80 хүрэхгүй ам.доллар болтлоо буурсан нь салбарын томоохон компаниудын хувьд хүнд цохилт болсон. Гэхдээ тэд үүссэн нөхцөл байдалд маш эерэг хандаж байна.
“Эрдэнэ Ресурс” 1.6 сая доллар босгоно
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай хэлбэрээр 11.5 сая ширхэг хувьцаа борлуулж, нэг сая 610 мянган ам.доллар босгохоор төлөвлөжээ.
Дэлхийн банк Хятадын өсөлтийн таамгаа буурууллаа
Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 7.5% байна гэсэн тооцоог өнгөрсөн 7 дугаар сард ОУВС дэвшүүлж байв. Тус улсын өсөлт өнгөрсөн онд 7.7%-тай гарсан юм. Тэгвэл Дэлхийн банк тус улсын 2014 оны өсөлтийн таамгаа бууруулж 7.4% болгожээ. Улмаар ирэх онд өсөлтийн хувь үргэлжлэн буурч 7.2%, 2016 онд 7.1% болж хумигдах ажээ.
Turquoise Hill: Зээлийн хугацааг сунгаагүй
Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ.
Newmont Индонез дэх зэсийн экспортоо үргэлжлүүлнэ
Индонез улс энэ он гармагц эрдсийн түүхий эд экспортлохыг хориглож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэрийн хүрээнд өндөр татвар ногдуулах болсон юм. Харин энэхүү шийдвэрт тус улсад үйл ажиллагаа явуулдаг зэсийн томоохон хоёр компани болох Freeport McMoran, Newmont байгуулсан гэрээгээ зөрчиж байна хэмээн үйл ажиллагаа зогсоогоод байсан юм.
Хятад нүүрсний салбартаа татварын шинэчлэл хийнэ
Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсний үнэ сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар тус улсад эрчим хүчний нүүрс нэг тонн нь 515-525 юань болж буурчээ.