Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болжээ

Өчигдөр болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал маш үр дүнтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэнээс гадна далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болсон байна. ТУЗ-ийн хурал энэ баасан гаригт дахин хуралдаж магадгүй албаны эх сурвалж нэмж хэллээ.

“Оюутолгой” ХХК-ийн далд уурхайд санхүүжилт өгөхөө мэдэгдэж байсан санхүүгийн байгууллагуудын санал болгосон хугацаа 9 дүгээр сарын 30-наар дууссан. “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид далд уурхайн санхүүжилт авах хугацааг хойшлуулах талаар санхүүгийн байгууллагуудад албан ёсоор хандаагүй байсан юм.

Тус компанийн ТУЗ-ийн хурал цаашид үргэлжлэх бөгөөд энэ баасан гаригт дахин хуралдаж магадгүй байна.


С.Болд-Эрдэнэ