Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” 3.6 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 3.6 сая тонн коксжих нүүрс экспортолсон хэмээн мэдээлжээ. Ингэснээр тус компани Монгол улсын нүүрсний хамгийн том экспортлогч болжээ. “Энержи ресурс” компани 3.4 сая тонн, МАК 1.6 сая тонн, “Саусгоби Сэндс” 1.3 сая тонныг эхний 8 сард экспортолсон бол “Тавантолгой Транс” тэргүүтэй бусад компани нэг сая орчим тонн коксжих нүүрс экспортолсон байна.

Монгол улс эхний 8 сард нийт 12.2 сая тонн нүүрс экспортолж, 588.5 сая ам.долларын орлого олсон байна. Үүний 11 сая тонн нь коксжих нүүрс аж. Харин Хятад улс эхний 8 сард 36 сая тонн коксжих нүүрс импортолжээ.

С.Болд