Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
УУХҮЯ: Оны эхний гурван сард 2.52 сая тонн нүүрс экспортлов Нүүрсний экспорт гуравдугаар сарын 25-аас 31-ний өдрүүдэд авто замаар 2,711 чингэлэг, төмөр замаар 700 чингэлэг, он гарсаар 2.52 сая тоннд хүрчээ. Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 108 чингэлэг буюу оны эхнээс 334.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8%-ийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 16, төмөр замаар 799 чингэлэг буюу оны эхнээс нийт 616.1 мянган тонныг экспортолжээ.
Геологийн судалгаанд төсвөөс энэ онд 27.7 тэрбум, ирэх онд 45.3 тэрбум төгрөг зарцуулна Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.04.01) хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээллийг сонслоо.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн тендерийн явц удаашралтай байна Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар (2022.03.31) санал солилцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.
Нүүрсний экспорт он гарсаар 2.2 сая тоннд хүрэв Он гарсаар буюу гуравдугаар сарын 24-ний байдлаар манай улс 2,208.2 мянган тонн нүүрс экспортлоод байна. Долоо хоногийн дүнгээр буюу гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд, долоо хоногт авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үүнээс гадна оны эхнээс нийт 558.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон бөгөөд сүүлийн долоо хоногт авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг төмрийн хүдэр гадагш нийлүүлжээ.
Эдийн засгийн чуулган 7-8-ны өдрүүдэд болно “Монголын эдийн засгийн чуулган 2022” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд гуравдугаар сарын 21-30-нд “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Боомтын сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт” гэсэн зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Эдийн засгийн чуулган”-ы үндсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж бодлогын шийдвэрүүдэд тусгах юм.
МУУҮА-ийн Бүх гишүүдийн хурлаар шинэ Гүйцэтгэх захирлаа сонгов Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) 2022 оны Бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Жилд нэг удаа хуралддаг тус хурал өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ удаагийн Бүх гишүүдийн хурлаар ассоциацийн 2021 оны ажлын тайлан, энэ жилийн шинэ төлөвлөгөөгөө хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагдсан гэдгийг ассоциацийн төлөөллүүд хэлж байна.
Build Mongolia 2022: Ханган нийлүүлэгчдийн хувьд маш том сурталчилгаа, борлуулалтын шинэ суваг нээх давуу талтай үзэсгэлэн “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Бадрангуй Орших Групп ХХК”-ийн гүйцэтгэх захирал У.Базарсадтай ярилцлаа.
Засгийн газар: Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.
УУХҮЯ: Шатахууны импортын үнэ гуравдугаар сард 13%-иар өсөв ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд хоёрдугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн гуравдугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн. Тодруулбал, автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсчээ.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.
О. Батнайрамдал: Газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсч, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй” байх судалгааг танилцуулав.
Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт эхэллээ Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.
Хийн хоолой ба хоёр хөршийн хаялга  Манай өмнөд хөрш БНХАУ Өвлийн олимпийн XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, өвөл, зуны олимпийн наадмыг зохион явуулсан анхны хотоор олимпизмын түүхэнд нэрээ үлдээлээ. АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс дипломат бойкот үзүүлэн албаны төлөөлөгчдөө илгээгээгүй ч 20 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт зочдын суудлаас минимал гэж тодорхойлж болох нээлтийг тольдлоо.  Хятад улсын том амбиц болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэн эх газрын Хятадын хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж буй орны тэргүүн нар гадаадын хүндэт зочдын индрийг зонхилон дүүргэлээ. 
"Голомт алтны форум" гурав дахь жилдээ боллоо "Голомт алтны форум" арга хэмжээг Голомт банкнаас гурав дахь жилдээ (2022.03.25) зохион байгуулллаа. Голомт банк өмнө нь "Алт - 2" хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд энэ удаа үүнээс гадна уул уурхайн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулж буйгаараа онцлог боллоо.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.
Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ “Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг онцолсон.
Төв банк бодлогын хүүгээ 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9%-д хүргэв Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар сарын 23, 24-ний ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0%-д хүргэх шийдвэр гаргалаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.
"Алтанширээт аж үйлдвэрийн парк" төсөл болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллах санамж бичиг үзэглэв "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Алтанширээт аж үйлдвэрийн парк" төслийн хамтран ажиллах санамж бичгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар байгууллаа.
Г.Ёндон: Жил бүр хайгуулын 400-500 тусгай зөвшөөрөл олгоно Энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно. Мөн ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.