Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Боомтын сайд Б.Тулга: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг яаралтай холбохоор ажиллаж байна

...Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан зорилтын нэгдүгээрт Боомтын сэргэлтийн бодлого эрэмбэлэгдсэн. Юуны түрүүнд боомтуудыг хөгжүүлэх, эдийн засгийг сууриар нь тэлэх зорилттой.

Монгол Улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх зураглал хийгээд боомтуудаа хөгжүүлснээр эдийн засагт ямар үр өгөөж авчрах талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Тулгатай ярилцлаа.

Цариг зөрсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг яаралтай холбохоор хоёр тал харилцан ярилцсаны дүнд тохиролцоонд хүрсэн. УИХ болон Засгийн газрын тогтоол  шийдвэр ч гарсан. /УИХ-ын тогтоол. 2023.7.7 / Ирэх оны эхээр ашиглалтад орвол Тавантолгой, Гашуунсухайтын бүлэг ордоос зөвхөн автомашинаар бус төмөр замаар 20 сая тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэх юм. Манай улс Алтанбулагаас

Замын-Үүдийг холбосон 1000 км урттай, 70-80 жил ашигласан төмөр замтай. Үүн дээр уул уурхайн зориулалтаар Ханги-Мандал, Гашуунсухайт боомт руу хөндлөн төмөр зам байгуулсан. Дээрх төмөр замыг ашиглалтад оруулахын тулд Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай төмөр замуудын холболтын ажлыг түргэтгэх 1+3+1 гэсэн хувилбар дэвшүүлэн ажиллаж байна.

Mongolian Mining Journal  сэтгүүлийн аравдугаар сарын дугаар гарлаа. Та энэ дугаараас Боомтын сайд Б.Тулгатай манай сэтгүүлчийн хийсэн ярилцлагыг уншиж, боомт, төмөр зам тойрсон асуудлыг уншаарай.