Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Алт олборлогчдод 2021 онд 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
ОХУ-д тавьсан хориг металын зах зээлд “халалт” үүсгэж эхлэв ОХУ, Украины хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн металын ханш аль хэдийнэ огцом өсч эхэллээ. Хөнгөн цагааны хомсдол нүүрлэх болгоомжлол нэмэгдэж ханш өчигдрийн байдлаар тонн тутамдаа 3420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээг шинэчлэн тогтоосон явдал болж байна. Мөн никелийн ханш тонн тутамдаа ганцхан өдрийн дотор 780 ам.доллар буюу 3.1%-иар өсч 25650 ам.долларт хүрчээ.
Ашигт малтмалын салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 94%-иар өсөв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9%-иар буюу бараг 2 дахин өсжээ.
ОХУ-ын Донецк, Лугансктай холбоотой шийдвэрийн дараа алт, газрын тосны ханш өсөв ОХУ Украины зүүн захад орших хоёр бүс нутаг, өөрийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг өчигдөр хүлээн зөвшөөрч, улмаар энхийг сахиулагчдыг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн дараа голлох биржүүдийн индекс буурч, эсрэгээр алт болон газрын тосны ханш өсөх хандлагатай болж байна. S&P500, Nasdaq, Nikkei, Hang Seng зэрэг томоохон биржүүдийн голлох индекс бүгд бууралттай гарчээ.
Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ.
УУХҮЯ: Сүүлийн гурван долоо хоног дараалан эрдсийн экспорт өсөлттэй гарлаа 2022 оны хоёрдугаар сарын 11-17-нд авто замаар 1555 чингэлэг, нийт оны эхнээс 1,005.0 мянган тонн нүүрс, авто замаар 184 чингэлэг, төмөр замаар 341 чингэлэг буюу оны эхнээс 161.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Харин төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 770 чингэлэг буюу оны эхнээс нийт 227 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.
Г.Ёндон: Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж байгаа 2022 онд уул уурхайн салбарт өрнөх бүтээн байгуулалт, хууль эрх зүй, эрдэс бүтээгдэхүүний төлөв, тээвэр ложистик зэрэг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой MMJ-ийн Р.Ренчиндулам ярилцлаа.
Эргэлтийн жил Энэ оны сүүлээр уул уурхайн салбар 100 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байна. 1922 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарч байжээ. Энэ тооллоос хойш тооцон уул уурхайн салбарын 100 жилийг тэмдэглэх гэж байна.
Украины хямрал АНУ-д ашигтай тусав Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Украины хямрал зарим улс оронд эдийн засгийн хувьд ашигтай тусч байна. Тухайлбал,  АНУ-аас Европт нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн экспорт огцом өссөн гэж The Wall Street Journal-д бичжээ. Сүүлийн саруудад АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолт нэмэгдэж байгаа нь Оросын компаниудыг Европын зах зээлээс шахах оролдлого гэж тус хэвлэлд онцолжээ.  
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний аргачлалын талаар сургалт болно Монгол, Австралийн засгийн газрууд Австрали Монголын Эрдэс Баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП2)-ийг хэрэгжүүлж буй төслийн хүрээнд уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд оролцогчид, мэргэшсэн мэргэжилтнүүд, үнэлгээчдэд зориулан дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал Австралазийн Уул уурхай, Металлургийн Институт (AusIMM – Australasian Institute of Mining and Metallurgy)-ээс ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН код (VALMIN Code)-ын тайлагнал, арга аргачлал, МОНВАЛ хорооноос МУ-ын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МОНВАЛ код (MONVAL Code)-ын танилцуулга, мэргэжилтний ёс зүй” сургалтуудыг зохион байгуулах ажээ.
Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх тухай сэдвээр хуралдана Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдана. Хурлаар салбарын сайд болон дэд сайд уул уурхайн салбарын шинэчлэл болон хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын шинэчлэлтийн талаар танилцуулна. Мөн Ногоон эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг, Газрын ховор элементийн тархалт зэрэг олон сонирхолтой сэдвээр сонсгол тавихаас гадна хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монгол Улсын эдийн засаг 2021 онд 1.4%-иар өсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх 2020 онтой харьцуулахад 1.4%-иар өсөлттэй гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал 2021 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны үнээр 43.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд (14.9%) төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27.0 их наяд төгрөг болсон нь 0.4 их наяд (1.4%) төгрөгөөр тус тус өсчээ.
Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын уулзалт боллоо Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн сар тутмын уулзалтыг "Эрдэнэс Силвер Ресурс" компанитай хамтран MERIT төсөл нь холбогдох гол оролцогч талуудыг оролцуулан зохион байгууллаа. Энэ удаагийн буюу хоёрдугаар сарын уулзалт нь байгаль орчны суурь мэдээллийг үнэлэх бичиг баримтын судалгаа сэдвийн хүрээнд болжээ. Уг уулзалтад Салхитын ордын Байгаль орчны суурь мэдээллүүдийг үнэлэх бичиг баримтын судалгааг үндэсний зөвлөх "Кью Эм Си" компани гүйцэтгэсэн үр дүнг төслийн оролцогч талуудад танилцуулав.
Газрын тосны үнэ 100 ам.долларт хүрвэл инфляц эрс өснө Хэрэв газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар хүрч өсвөл олон улсад инфляцийг хөөрөгдөхөөс гадна хэд хэдэн оронд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгоно гэж Bloomberg-ийн санал асуулгад оролцсон шинжээчид онцолжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.02.16) Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ. Шинэ агентлаг хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
С.Батболд: Цар тахалтай ч ложистикийн бүтээн байгуулалтууд сааталгүй явж байна Өнгөрсөн хоёр жилд хэдийгээр цах тахалтай хүндхэн байсан ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил сааталгүй явж ирсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 85 орчим хувьтай явж байна. Тус чиглэлийн төмөр замаар энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр туршилтын тээвэр зохион байгуулахаар төлөвлөсөн. Батлагдсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт гүйцэтгэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 73.9%-тай явж байна. Төслийн барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Азийнхан Оросыг орлох түнш хайж эхлэв Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаа, Украинтай холбоотой геополитикийн хурцадмал байдал зэрэг нь зарим улс орныг түүхий эдийн шинэ түнш хайхад хүргэж байна хэмээн Bloomberg бичжээ. Энэ байдал ОХУ-тай нягт уялдаж байгаа юм. Учир нь, Украины эргэн тойронд хурцадмал байдал үүссэн нь олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч болзошгүй байдал үүсгээд байгаа билээ. Хэрвээ ийм эрсдэлтэй байдал үүсч, худалдааны хязгаарлалт хийгдвэл түүхий эдийн хувьд ОХУ-аас хамааралтай Азийн нөлөө бүхий хэрэглэгчид хэрхэхээ тооцоолж эхэлсэн ажээ.
Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны ханш үргэлжлэн өсч баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн (2022.02.14) байна. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт бөгөөд он гарсаар ханш 20 гаруй хувиар өссөнийг илтгэнэ. Харин өнөөдрийн байдлаар Брэнт тосны ханш ялимгүй буурч 95.8 ам.доллар/баррель болоод байна. Газрын тосны томоохон олборлогч ОХУ болон Украины хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр ийнхүү зах зээлд ханш өссөөр байна.
“Оюутолгой” ХХК  “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-тай шинэчилсэн гэрээ байгууллаа “Геологийн төв лаборатори” ТӨҮГ болон “Оюутолгой” ХХК экспортын зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх болон дээжлэлт хийх гэрээг шинэчлэн байгуулж, өнөөдөр /2022.2.15/ гарын үсэг зурлаа.
“Эрдэнэс Тавантолгой”: Жолоочгүй технологиос эхлүүлээд аюулгүй, зардал багатай шийдлийг нэвтрүүлнэ Олборлолтыг 15 жилийн хугацаанд ямар технологиор хөгжүүлэх вэ гэдэг нь тэргүүн зэргийн асуудал болж тавигдсан. Юун түрүүнд бид технологийн хувьд жолоочгүй технологиос эхлүүлээд аюулгүй байдлыг хангасан зардал багатай технологийг нэвтрүүлнэ. Энэ төслүүдээ 2022 оноос санхүүжүүлэхээр тодорхой төслүүдийг ТУЗ-өөрөө батлуулсан.
89 90 91 92 93 94 95