Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

PDAC-2024

Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ. “Уул уурхайн Давос” гэгддэг уг арга хэмжээний үеэр дэлхийн 400 гаруй компани, 30 мянга гаруй төлөөлөл оролцож эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах боломж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл тогтоох, дэвшилтэт технологи, инновациа танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг юм.

Энэ удаагийн PDAC чуулга уулзалтын онцлог ногоон шилжилтийг онцолж, чухал ашигт малтмалыг тойрсон асуудлаар эхэлсэн нь онцлог байлаа.

PDAC-2024 чуулга уулзалтын үзэсгэлэнгийн танхимд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлд хамрах бүтээгдэхүүнээ дэлгэн төслөө танилцуулав.

Хайгуул, олборлолт, техник, технологи, хамгаалах хэрэгсэл машин механизм, ус өргөлтийн дэвшилтэт техник, сансрын хайгуул судалгааны багаж төхөөрөмж гээд бүхий л чиглэлээр үзэсгэлэн гарчээ.

Монголын үзэсгэлэнгийн талбай

PDAC-2024 чуулга уулзалтын алтан ивээн тэтгэгчид

“Mongolian Copper Prospecting Group”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэжас” компаниуд PDAC-2024 үзэсгэлэнгийн танхимын Монголын үзэсгэлэнгийн талбайд хөрөнгө оруулалтын төслөө танилцуулав

Монголын үзэсгэлэнг сонирхсон зочид их байв