Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Манайхаас нүүрс авдаг БНХАУ-ын 150 харилцагч Монголд ирнэ   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр манай улсаас нүүрс худалдан авдаг  БНХАУ-ын 150 харилцагчийн төлөөллийг Монгол Улсад урьжээ.   “Урд хөршийн харилцагчдадаа бид Биржийн хуулийн давуу талыг танилцуулж, биржээр нүүрсээ аваарай, цаашид зөвхөн биржээр ил тод борлуулна.
Ж.Ганбаатар: Маргааш 130-140 мянган тонн нүүрс биржээр худалдана Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ ээлжит хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдана гэсэн шийдвэр гарлаа.
С.Бямбацогт: Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байуулах ажлыг эрчимжүүлнэ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.07/ “Тяньжин Порт групп” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг.
Дорнод Сибирь Хятадын "түүхий эдийн бааз" болон хувирч байна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Зүүн Сибирийн хамгийн том байгалийн хийн Ковыкта ордыг  ашиглалтад оруулах арга хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 21-нд  видео хурлаар оролцов (Kremlin.ru, 2022 оны 12 сарын 21). 1.8 их наяд куб метр нөөцтэй гэж тооцогддог тус ордын байгалийн хий бараг бүхэлдээ зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулагдсан. Энэ ордоос байгалийн хий дамжуулах гэж “Сибирийн Хүч” хоолойг барьж, Хятад руу жил бүр 27 тэрбум куб метр хий дамжуулахаар төлөвлөж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний шинэ туршлагыг нэвтрүүлж байна Эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хэтийн төлөв бүхий ашигт малтмал (АМ)-ын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэ цэнийг тооцоолж, мэдээлэх зайлшгүй шаардлага практикт үүсдэг. Энэхүү шаардлагаар санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчдад зориулан тухайн ашигт малтмалын ордыг ашиглах, төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тухайн төслийн үе шатаас хамааруулан тооцоолж, мэдээлэх, тайлагнах, дүгнэлт гаргах зорилгоор 1996 оноос уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк зэрэг улс орнууд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, кодекс, журмыг боловсруулан нийтээрээ даган мөрдөж хэрэглэх болжээ.
Гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлого  570 тэрбумаар  биелэв Гаалийн байгууллага нь 2022 оны тодотголоор 4.1 их наяд төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Орлогыг 4.7 тэрбум орчим төгрөг болгон нэмэгдүүлж, 114 хувийн гүйцэтгэлтэй буюу 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Индонез улс 2023 онд 500 сая гаруй тонн нүүрс экспортолж, дээд амжилт тогтооно “Индонези улс энэ онд 695 сая тонн нүүрс олборлож, 518 сая тонн нүүрс экспортлоно” гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф даваа гарагт мэдэгдэв.  2022 онд Индонез улс 687 сая тонн нүүрс олборлож, 494 сая тонныг экспортолжээ. Өнгөрсөн жил экспортын хориг болон аадар бороо орсны улмаас уурхайчдын үйл ажиллагаа нь тасалдсан ч нүүрсний олборлолтын хэмжээ зорилтот 663 сая тонноос давж чаджээ.
2022 онд гадаад худалдаа 3.8 сая ам.долларын ашигтай гарчээ УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс 2022 оны Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, гол нэрийн экспорт импортын тоо хэмжээ, үнэ болон татварын орлого бүрдэлтийн талаар танилцуулга хийлээ.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтад орно Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
Европ Оросын дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг хориглов ФРАНКФУРТ, Герман (AП агентлаг) - Европ ням гарагт Оросын дизель түлш болон бусад боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьж, Москвагаас эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Украинд түрэмгийлсэнд шийтгэл болгож Оросын чулуужсан түлшний орлогыг цаашид бууруулахыг эрмэлзэж байна.
С.Санждорж:  Оюу Толгой төсөл Монголд уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бүтээсэн Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани.  Манай сэтгүүл  дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюу толгой ХХК-ийн  хүндэт дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Самандын Санждоржийг ярилцлагынхаа зочноор урилаа. “Оюу толгойн нэвтэрхий толь” болсон  тэрээр гайхамшигтай олон  түүхийн гэрч болсон  хүн.   С.Санждорж геофизикч мэргэжилтэй. Монгол Улсын усны аж ахуйн салбарт 24 жил, “Оюу толгой” компанид 25 жил ажилласан нэгэн. Өргөн уудам их говийн үүцийг задлан Оюу толгойн ордыг нээлцсэн энэ эрхэм  тэртээх хорь гаруй жилийн түүхийг он сар өдөртэй нь, эгээ л өнөөдөр болсон үйл явдал мэт зураглан ярих нь гайхалтай байсныг энд дурдъя.  
Зэсийн хөгжлийн нийгэмлэг АНУ-ын Засгийн газарт зэсийг чухал ашигт малтмалд тооцохыг уриалав Зэсийн салбарын томоохон зарим компаниуд зэсийг АНУ-ын чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын жагсаалтад оруулах ажлын хүрээнд улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоож, дэмжлэг авч байна.
Уул уурхайн 100 жилийн ойн баярын хурал Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/
Сэргэлтийн бодлогоо ахиулсан Ерөнхий сайдын алхмууд  Нүүрсний хулгайчид”-аа илрүүлэх олон нийт, эрх баригчдын он дамжсан кампанит ажиллагаа, жагсаал цуглаан замхран  эрх баригч намын Засгийн газар шинэ сайд нараа томилсон, сөрөг хүчин нь шинэ даргаа  тодруулсан, УИХ   иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдсан хуулиа яаралтай горимоор батлаад намрын чуулганаа хаасан өдрүүд үргэлжилж байна.
Уул уурхайн 100 жилийн ойн баярын хурал болно  Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд 11 цагт эхлэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд төр засгийн удирдлагууд болон УУХҮЯ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм. Баярын хурлыг нээж салбарын сайд үг хэлэх бөгөөд шагнал гардуулах ёслолоор үргэлжлэх аж. 
Манай улс эхний ээлжинд нүүрснийхээ 25-30 хувийг хилийн үнээр худалдана 2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олжээ. “Манай улс ковидын үеийн дэглэмийг нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
Б.Жавхлан: Засгийн газар төсвөөс санхүүжүүлэх бонд нэмж гаргахгүй гэсэн бодлого барина Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 11-нд “Сенчири-2” бонд гаргасан. 8.65 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай энэ зээлийг Засгийн газар өрийн зохицуулалт хийх зорилгоор авсанаа Сангийн сайд мэдэгдэж байсан билээ. Засгийн газрын, бондын зохицуулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авчээ Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216.205 төгрөг байсан бол дундаж үнэ 210.307 төгрөг байв.
Цөмийн эрчим хүчний шинэ үе эхэлж байна Дэлхийн эрчим хүчний хямрал цөмийн эрчим хүчний салбарт урьд өмнө байгаагүй хүнд ачаалал үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн гамшиг улам бүр ойртож,   Орос-Украины дайны улмаас эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага улам нэмэгдэх болсноор утаагүй эрчим хүч үйлдвэрлэх зорилт дахин сэргэж байна. Энэ нь олон улс орны төр, хувийн хэвшлийнхэн эрчим хүчний найдвартай,  утаа ялгаруулдаггүй технологи бүхий цөмийн энергийн талаарх хандлагаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна гэсэн үг.
Геологичдын гарын авлага дөрөвдүгээр сард гарна “Ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангилал, зааврыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж” төслийн үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлэг” өнөөдөр  ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд  болж байна.  Уг хэлэлцүүлэг нээлттэй болж байгаагаараа онцлог.  Сонирхсон геологичид уг хэлэлцүүлэгт орж өөрийн саналаа тусгах боломжтой. Мөн цахимаар https://mmhi.gov.mn/2023/01/05/ холбоосоор орж, Монгол Улсын ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төсөлтэй танилцан, саналаа өгөх боломжтой аж.  Өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлэг болон арга зүйн зөвлөмж, түүний ач холбогдлын талаар   ШУТИС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төвийн захирал, доктор профессор Г.Ухнаатай ярилцсанаа  хүргэе.
63 64 65 66 67 68 69