Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварыг тэг болголоо

Ч.Сансар

Энэтхэгийн Засгийн газар дотооддоо олборлосон түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварыг 5 дугаар сарын 16-наас эхлэн тэглэсэн гэсэн Засгийн газрын мэдэгдлийг Ройтерс агентлаг иш татав.

Өнгөрсөн оны 7 дугаар сард Энэтхэг улс дотоодын түүхий нефть олборлогч болон нефть боловсруулах үйлдвэрүүдэд гэнэтийн ашгийн татвар ноогдуулсан. Шинэ татвар нь эх орондоо нефтийн бүтээгдэхүүнээ хадгалах, борлуулах, гадагшаа гаргахгүй байх хөшүүрэг болох зорилготой байсан.

Энэтхэг улс сүүлийн хоёр долоо хоногийн нефтийн дундаж үнэд тулгуурлан түүхий тос, түлшний татварын хэмжээг хянадаг. Энэ долоо хоногт гаргасан шийдвэрээр Засгийн газар бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварыг тэг түвшинд хэвээр үлдээв.

Энэтхэгт шатахууны эрэлт дөрөвдүгээр сард буурсан. Өнгөрсөн  сард шатахууны хэрэглээ 3 дугаар сараас 10%-иар буурсан ч Энэтхэгт хамгийн өргөн хэрэглэгддэг дизель түлшний борлуулалт 1998 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн яамны тооцоолсноор 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэлх санхүүгийн жилд Энэтхэгт түлшний хэрэглээ 4.7%-иар өсөх төлөвтэй байна. Ирэх санхүүгийн жилд Энэтхэгийн бензиний  эрэлт 7.1%-иар, харин дизелийн эрэлт 4.2%-иар өсөх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: oilprice.com