Шинэ мэдээ
НИЙТЛЭГ ШАЛГУУР, ШААРДЛАГАД БИД ОЙРТУУЛСАН
Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер Ц.Даваацэрэнтэй ярилцлаа. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэгт зөвлөхөөр ажилласан юм.
Хөрөнгийн биржийн ТУЗ өөрчлөгджээ
Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр ТӨХ-ны шийдвэрээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна.
“Чалко”-д 180 сая доллар эргүүлэн төлнө
“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газар 355 сая ам.долларын санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгож магадгүй тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос гэрээгээ мөрдөхийг шаардав
Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-г нүүрсний нийлүүлэлтээ хэвээр үргэлжлүүлэхийг шаардсан тухай Блүмбэрг мэдээллээ. “Чалко” компанийн хувьд 250 сая ам.долларын нийлүүлэлтийн гэрээгээ хүндэтгэж ажиллахыг хүсч буйгаа онцолжээ.
Австрали, АНУ-ын нүүрс үнэд орж эхлэв
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо энэ сарын 11-нээс зогсоосон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээ нь Австрали, Канад, АНУ-ын коксжих нүүрс нийлүүлэгчдэд сайнаар тусч эхлээд байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
Тус компанийн хуулийн зөвлөх Sarah Armstrong-ийг Монгол улсын Авилгатай тэмцэх газар шалгаж байсан юм. 12 дугаар сард түүнийг бүрэн шалгаж дууссан тул тэрээр эх орондоо буцах эрхтэй болсон талаар мэдэгджээ.
Bestway - 0718 - www.ilinkfin.netbestway
2012 оны 12 дугаар сард тус компани хагас жилийн тайлангаа гаргасан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-нд дууссан хагас жилд тус компани 524,000 хонконг долларын борлуулалт хийсэн бол нийт цэвэр алдагдал нь 5.12 сая ХК долларт хүрсэн нь 2011 оны 9 дүгээр сарын 30-тай харьцуулахад 92.3 хувиар өссөн үзүүлэлт юм.