“Уул уурхайн 90 жил” баярын хурал 25-нд, Соёлын төв өргөө

2013-10-30 16:49
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг нээж Ерөнхий сайд Г.Алтанхуяг баяр хүргэж үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг сонсгож Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа уншиж танилцуулсан байна.

Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Уул уурхайн салбарын ололт амжилт” илтгэл тавьж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба нар баяр хүргэн үг хэлж Монголын түлш, эрчим хүч, уул уурхайн ажилчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганболд “АПА менежмент” компанийн инженер Н.Ариунболдыг “Тэргүүний мастер” цол тэмдгээр шагнажээ.

“Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор Д.Гэрэлт-Од, “Гложекс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батхүүгийн Мөнхбаатар, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Жаргалнэмэх, ”БорооГоулд” ХХК-ний ахлах металл үрэгч П.Очирбат нарыг, “Уул уурхай-90 жил” Хүндэт медалиар Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж, Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн Д.Дамба нарыг шагнасан байна.

Тэрчлэн ойн арга хэмжээг дэмжиж туслалцаа үзүүлсэн “Анхай интернэшнл”, “Сонор трейд”, “Занаду майнз”, “Aspire mine”, “Адамас майнинг”, “Хүннү Коул”, “SGS”, “Баян айраг”, “Эрдэнэ Монгол”, “Энержи ресурс” компаниудад дурсгалын зүйл гардуулсан аж.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 11 цаг 43 минутын өмнө
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • 16 цаг 31 минутын өмнө
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.