Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

“Эрдэс баялаг-стандартчилсан загвар” хурал 27-28-нд, Кемписки зочид буудал

Түүхийн эдийн арвин баялагтай Монгол улсын имижийг дэлхийн тавцанд өсгөх, стандардтчилсан загварын ач холбогдол, түүний хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг Кемпински зочид буудалд зохион байгуулахаар болжээ.

Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, Геологийн төв лаборатори үүсэн байгуулагдсаны 55 жил, геологийн салбар дахь Монгол-Германы хамтын ажиллагааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус хуралд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага оролцож гадны зургаан орны 20 орчим эрдэмтэн, судлаач илтгэл тавих аж.