Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

”IPO Mongolia” чуулган 7-нд, Blue Sky tower

Монголын эдийн засгийн форумын хүрээнд “IPO Mongolia-2012” чуулга “Blue sky tower”-т болж байгаа.Тус хуралд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах сонирхолтой гадаад, дотоодын 100 гаруй компанийн төлөөлөгчид, Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд оролцож байгаа юм.

Монголын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээний бирж болох ажил үндсэндээ дуусч байгаа ч тэнд гарсан компаниудын хувьд тийм ч хангалттай биш байгаа. Мөн Монголын үндэсний компаниуд Австрали, Торонто, Лондонгийн хөрөнгийн биржийг зорих нь их байгаа билээ. Тиймээс үндэсний компаниудыг Монголдоо IPO хийж, монголынхоо хөрөнгийн биржийг дэмжихийг уг чуулга уулзалтаар уриалж байгаа юм.