Шинэ мэдээ
Дэлхийд үнэлэгдэх сэтгүүл болно гэдэгт эргэлзэхгүй байна
Mongolian Mining Journal бол агуулгын хувьд маш нарийн мэдээллүүд шингээдэг сэтгүүл. Өөрөөр хэлбэл, мэдээллүүдээ мэргэжлийн түвшинд цуглуулж, боловсруулж, олны хүртээл болгож чаддаг. Ялангуяа тодорхой асуудлаар олон талын байр суурийг тэнцвэртэй гаргаж өгдгөөрөө онцлог. Ер нь бие даасан, хараат бус байдлаа хадгалж чадсан сэтгүүл гэж би үнэлдэг юм.
CoalTrans гурав дахь жилдээ болж байна
Нүүрсний салбарын томоохон хурал “CoalTrans Mongolia” хөрөнгө оруулагчдын хурал гурав дахь жилдээ болж байна. Өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн хуралд 11 орны төлөөлөгч оролцож байгаа юм.
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ СУДАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ
Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.
CTL буюу нүүрсийг шингэрүүлэн түлш гаргах технологийг ашиглан Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Нүүрс шингэрүүлэх технологи нь орчин үед хими, шингэн түлшний үйлдвэрлэлийн салбарт шинээр дахин төрж буй дэвшилтэт технологийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа.
Зэсийн зах зээлийн нийлүүлэлт буурна
Одоогийн байдлаар Лондоны хөрөнгийн бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын хугацаатай ирээдүйн гэрээт үнэ 7100 ам.долларт ч хүрэхгүй болтлоо буурчээ.
Компаниуд бэлэн мөнгөний гачаалд орж байна
Ernst&Young олон улсын байгууллагаас “Уул уурхайн бизнесийн 2013-2014 оны эрсдэлийн шинжилгээ”-г хийсэн байна. Судалгаанаас харахад уул уурхайн компаниудын эрсдэлд орох магадлал нэмэгдэж, наймдугаар байранд оржээ.
Технологийн тусгай дугаар хэвлэгдлээ
The Mongolian Mining Journal-ийн тусгай дугаар уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн сэдвийг цогцоор нь хөндлөө. Уул уурхайн сэдэв эдүгээ “ухах, зөөх”-өөс хальж, шинэ үеийн шилдэг технологиудын өрсөлдөөн эхэлж байна.
Оюутолгойн экспорт яагаад хойшлов?
Монголын хамгийн том уул уурхайн компани “Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр “дуншиж” байна. Өнөөдөр экспортоо эхэлнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар долоо хоног хойшилсон билээ. Урьд нь мөн хойшилж байсан удаатай.
Хятадын зэсийн импорт өсчээ
Хятадын зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард 21 хувиар өссөн байна. Энэ нь 358672 метр тонн зэсийн бүтээгдэхүүнтэй тэнцэж байгаа нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 21 хувиар өссөн дүн ажээ. Гэсэн ч өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Өрөмдлөгийнхөн дэвшилтэт технологио танилцуулна
Монголын өрөмдлөгийн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд нэвтэрсээр байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 14-ны 16 цагт Монголиан Стар Мелшерс компанийн “Mercedes-Benz” үзүүлэнгийн танхимд “Өрөмдлөгийн дэвшилтэт технологи UMX хошуу болон өрөмдлөгийн шингэн түрхэц” уулзалт семинар болох гэж байна.
Нүүрсний орлого 43,4 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улс энэ оны эхний таван сард зургаан сая 331 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 12,9 хувиар буурсан байна.
Алтны экспорт 232 хувиар нэмэгджээ
Монгол улс 2011 онд 2,6 тонн, 2012 онд 2,8 тонн алт экспортолсон байдаг. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 3,0 тонн алт экспортолжээ. 2012 онд алтны экспортоос 122,2 сая долларын орлого олж байсан бол энэ оны эхний таван сард 126,2 сая долларын орлого олсон байна.
Хятадад газрын ховор элементийн татвар өснө
Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам газрын ховор элементийн үйлдвэрүүдэд зохицуулалт хийхээр болсон байна. Энэ талаар тус яамны албаны хүн Хятадын эдийн засгийн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
Ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах нь ихэсчээ
Германы “SCI” компанийн “Verkehr” төслийн багийнхан олон улсын зах зээл дээрх ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалгын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд өнгөрсөн 2012 онд олон улсын зах зээл дээр нийт 12 тэрбум еврогийн өртөгтэй ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаалагдсан байна.