Шинэ мэдээ
Тосон Заамар “ногоон Заамар” болох цаг айсуй
Гэнэтийн” тодотголтой 68 хувийн татвар, “бичил уурхайчид” гэх шинэ нэртэй “нинжа” нар, сум орон нутгийнхны үл ойлголцол, төрийн элдэв дарамт шахалт гээд олон саад бэрхшээлийг туулан унахдаа унаж, босохдоо босч явсаар өдийг хүрсэн Заамарын алтны компаниудын үйл ажиллагаа нэг үеэ бодвол сэргэж байна гэсэн таатай мэдээ гарах болсон.
Төмрийн нойтон баяжуулах анхны стандарт үйлдвэрийг нээлээ
Булган аймгийн Бүрэнхангай суманд орших Худагбайшинт төмрийн хүдрийн уурхайнхаа дэргэд Хятадын хөрөнгө оруулалттай ”Фокус Метал Майнинг” компани төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний шугамыг 9 дүгээр сарын 6-нд нээлээ. Үйлдвэр эхний ээлжинд жилд 300 мянган тонн 66%-ийн баяжмал, ирэх жилээс хүчин чадал нь 600 мянган тонн/жил болж өргөжих юм.
Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй
Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ.
“Пийбоди Энержи” Нүүрсний уурхайг хоёр жилийн хугацаанд иж бүрнээр нь нөхөн сэргээжээ
Булган аймгийн Сайхан сумыг монголчууд уруул чимчигнэм амтат айргаар нь төсөөлдөг. 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болсноор айрагны өлгий нутагт Олимпийн аваргын нутаг хэмээх тодотгол нэмэгджээ. Харин уул уурхай хийгээд байгаль орчны салбарынханд Эрээний уурхайн нөхөн сэргээлт гэдэг шинэ ойлголтоор сүүлийн жилүүдэд төсөөлөгдөх болсон билээ.
“Дисковер Монголиа” чуулган эхэллээ
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулган өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал шинээр томилогдоно
Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ.
Монголын эрдсийн гарц 7 боомт
Монгол улсад хийсэн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлалын үеэр Монголоос нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг Тяньжинаас гадна тус улсын 6 боомтыг ашиглан гуравдагч зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хоёр улсын тал хүрсэн.
Байгаль орчны үнэлгээний хууль хариуцлагатай уул уурхайг дагуулна
2013 оны тавдугаар сар. Энэ бол Байгаль орчны багц хуулийг УИХ баталсан түүхэн цаг үе гэж тодотгож болохуйц онцгой сар. Тэрхүү багц хуульд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулга багтсан нь хариуцлагатай уул уурхайг Монголд хөгжүүлэх ажилд нэг шат ахисан явдал байлаа.