Д.Бат-Эрдэнэ: Монгол улс CRIRSCO-д элссэн нь Азийн орнуудад үлгэр жишээ болж байна

2016-01-04 10:56


Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны (CRIRSCO) ээлжит хурал арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 4-нд Бразил улсын нийслэл Бразилиа хотод болжээ. Тус хурлаар Бразил улсыг CRIRSCO-ийн ес дэх гишүүнээр элсүүлсэн байна.  Австрали, Канад, Чили, Европ, ОХУ, Өмнөд Африк, АНУ-ын төлөөллүүд оролцсон тус хуралд Монголын Геологи Уул уурхайн мэргэжлийн институт /МГУУМИ/-ийн Гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, Ашигт малтмалын нөөцийг тайлагнах хорооны дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцоод иржээ.  Хурлын талаар Ашигт малтмалын нөөцийг тайлагнах хорооны дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.


Г.Идэрхангай       

CRIRSCO-ийн энэ удаагийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

Бразил улсыг  гишүүнээр элсүүлэх, мөн гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн улсуудыг хэлэлцэх, CRIRSCO-ийн гаргасан баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн үндсэн  гурван  асуудлыг хэлэлцлээ.

Монгол улс  энэ байгууллагын гишүүнээр элсээд нэг жил болж байна. Монголын ашигт малтмалын нөөцийг тайлагнах журмыг монгол хэл рүү орчуулсан нь хамгийн том ажил. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн энэ мэт ажлаа танилцууллаа. Манайхыг хүлээн зөвшөөрөх  хүсэлтээ Чили өгсөн байна. Канад, Америк  ч энэ чиглэлд алхмуудаа хийх байх.

CRIRSCO-ийн дараагийн гишүүнээр Казахстан, Хятад, Энэтхэг  улс элсэх тул төлөөлөгчид нь ажиглагчаар оролцож, хийсэн ажлуудаа танилцуулсан.  Казахстан манай улсын ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллыг хуулбарлаж.  Хоёулаа социалист лагерийн улсууд байсан болохоор нөөцийн ангилал, тайлан унших журам нь адилхан. Гишүүн байгууллагууд танилцуулгаа хийж байхад хоёр зүйл ажиглагдсан. Нэгд,  CRIRSCO-ийн хүрээ тэлж байна. Ес дэх гишүүн байгууллагын араас Казахстан, Энэтхэг, Хятад элсэнэ. Англи хэлээр ярьдаг орнууд биш болж байгаа болохоор хэлний асуудал яригдаж байна. Өөр нэг зүйл бол дэлхийн эрдэс баялгийн ихэнх хувь нь ногддог энэ гурван том улс CRIRSCO-г өргөжүүлнэ. Ерөнхийдөө энэ байгууллага ашигт малтмалаар нэн баялаг, уул уурхай хүчтэй хөгжсөн орнуудыг гишүүнээр элсүүлж байна.  

Хэлний асуудлаас гадна улс төрийн огт өөр бүтэцтэй орнууд CRIRSCO-д нэгдэн орж байна. Энэ нь гишүүнчлэлд бэрхшээл учруулах болов уу?
Тиймээ. Дан англи хэлтэй орнууд гишүүнээр элсэж байсан бол ирэх жилээс улс төрийн өөр бүтэцтэй орнууд орж ирэх гэж байна. Энэ бүхэнд тааруулж ажиллана гэдэг CRIRSCO-д хүндрэлтэй. Учир нь, CRIRSCO-гийн баримтлах журамд энэ талын нарийн зохицуулалтууд ороогүй.

Бразил улс хэдийгээр 200 сая хүн амтай, том газар нутагтай ч өөрийн гэсэн ашигт малтмалын нөөцийн ангилалгүй явж ирсэн. Энэтхэг өнөөг хүртэл НҮБ-ын нөөцийн ангиллын системтэй. Хятад ч ялгаагүй.  Энэ бүхнийг өөрчлөх асуудал тавигдаж байгаа.

CRIRSCO-гийн гишүүн орнуудын ашигт малтмалын ордуудын тайлан, журмууд нь Олон улсын бирж дээр гарахад их дөхөмтэй. Монгол улсыг “мэргэшсэн этгээд” гээд хуульдаа оруулчихсан болохоор Нью Йоркийн бирж дээр гарахад асуудалгүй гэж ярьж байна лээ.

Казахстан улс Монголоос туршлага судалж байгаа. Ирэх оны дөрөвдүгээр сард тус улс CRIRSCO-д элсэх юм байна. Хятад улс 2016 ондоо багтаж  элсэх нь. Энэтхэг ирэх хоёр жилдээ элсэх тухай ярьж байна.  Ерөнхийдөө Монгол улс CRIRSCO-д элссэн нь Азийн орнуудад үлгэр жишээ үзүүлж байна. Азийн орнууд бүгдээрээ л энэ байгууллагад элсэх хүсэлтэй болжээ.

Монгол улсын хувьд мэргэшсэн инженерүүддээ зориулсан сургалтууд явуулах хэрэгтэй. Биднийг Бразил руу явахын өмнө Уул уурхайн сайдын тушаалаар мэргэшсэн инженерийн зэрэг олгох эрхийг  Монголын Геологи, Уул уурхайн Мэргэжлийн Институдэд олгосон.  Инженерүүд маань өөрсдийгөө байнга хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа.

Сэтгэгдэл байхгүй байна

  • baterdene dargaa tailan bichij bgaa hvmvsee shahahaasaa umnu huuliin etgeeded tailan bichih erh uguh asuudliig sudalj bgaa gesen surag garaad bgaa huuliin etgeeded buyu mergeshsen injiner tehnikiin ajiltantai companid erhee uguud gaduur huuramch tailan bicheed huuramch dvgnelt gargaad bgaa hvmvvs dee hariutslaga tootsoh heregtei bna mun edgeer huuramch hvnii ajil hiij ugnu geed mungiig n avaad zalildag geologuudaas bolj busad mynga myngan geologuudiin erh ashig mash ih zurchigduj bna shvvv anhaaral tvisand bayrllaa
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • mergeshsen injineeriinhee surgeltiig yvuulaachee surgalt yvsangvi 1 jil blchlooshdee
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • irgen
    Bayar hurgey Mongol ulsyn hugjild geologi ashigt maltmalyn salbar odoo ba ireeduid gol hudulguur terguuleh chiglel n baih bolnoOlon ulsyn tavtsand mergeshsen baiguullagyn gishuun bolj hamtyn ajillagaag hugjuulj baigaa nen chuhal alham yum
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • За за мундаг хүн мундаг ажил амжуулж яваад иржээ
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • z
    saihan l medee baina golin ene tal deer surgali ene ter ybulbal zugeer baina
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 42 минутад
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.
  • 2020-03-30 14:43
    Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
  • 2020-03-27 12:46
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.