Шинэ мэдээ
Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сард 4.07 сая тонн байв
Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын коксжих нүүрсний импорт 4.07 сая тонн байсан нь өмнөх оныхоос 17.8%-иар буурчээ. Харин оны эхний 11 сарын байдлаар тус улс 43.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны дүнгээс 20.6%-иар багассан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Оюутолгойн төсөл дээр үл ойлголцол гаргахгүй байхыг хүслээ
Уул уурхайн салбарын цаг үеийн асуудлаар сар бүр мэдээлэл хүргэдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд болон тус яамны газрын дарга нар оролцож, мэдээлэл хийсэн юм.
“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн үр дүнг хэлэлцлээ
Mongolian Mining Journal-ын дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ таван жилийн турш хэрэгжүүлж байгаа сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтынхаа хүрээг тэлж, “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөөр өргөтгөснийхөө Нэгдсэн уулзалтыг зохион байгуулж буй нь энэ.
Шинэ дугаарт
The Mongolian Mining Journal уншигч Танаа улиран одож буй оны сүүлийн дугаараа зул сарын баяр, шинэ жилийн гэрэл гэгээт өдрүүдээр хүргэж байна.
Жоншны салбарынхан зөвлөлдлөө
Уул уурхайн яам, Монголын жоншны олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо хамтран “Хайлуур жоншны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Төмрийн хүдрийн экспорт 50%-иар буурав
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 11 сард 2 тэрбум 71.9 сая долларын зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 210 сая доллар буюу 9.4%-иар буурчээ. Харин экспортын биет хэмжээ нь 1 сая 335 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 82 мянган тонн буюу 6.5%-иар өссөн байна.
Goldman Sachs: Төмрийн хүдрийн үнийн таамгаа буурууллаа
Тянжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригт 40 долларын улаан шугамнаас доош орж 38.5 ам.долларт хүрсэн нь 2009 оны 5 дугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүнд тооцогдож байна.
IFC, MIGA Оюутолгойд 2 тэрбум долларын санхүүжилт олгоно
Дэлхийн Банкны Группын гишүүд болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА буюу MIGA) дэлхийн жишигт хүрсэн “Оюу толгой” зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж, 2.2 тэрбум ам. долларын зээл олгож, баталгаа гаргах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Далд уурхайн 4.4 тэрбумын санхүүжилт LIBOR+6%-ийн хүүтэй байна
“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн талаар “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдлээ. Олон улсын санхүүгийн 5 байгууллага, арилжааны 15 банкнаас нийт 4.4 тэрбум доллар босгож байгаа аж. Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6% байхаар тогтжээ.
Медведев Хятад дахь айлчлалаа эхэллээ
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2013 оны 10 дугаар сард тус улсад айлчилсан билээ.