Шинэ мэдээ
Орос, Хятадын эдийн засгийн харилцааны “зогсонги” үе
2014 оноос баруунтай таарамж муутай болсноор Орос орон дорно руу анхаарал хандуулсан билээ. Тэгэхдээ юуны түрүүнд хамгийн том эдийн засаг Хятад улстай илүү нягт хамтрах сонирхол Москвад байв. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйд урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байлаа.
“Эрдэнэ Монгол”: Баянхөндийн метал авалт сайн гарав
Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD) компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ.
Ашигт малтмалын экспортын хэмжээ өссөн ч орлого буурав
Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6%-иар буурчээ. Экспорт 329.1 сая доллар болж 30%, импорт 199 сая доллар болж 20%-иар тус тус буурсан байна.
Хятадын төмрийн хүдэр, зэсийн импорт нэмэгдэв
Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ.
Давхар боломж Рени
Тэртээх 1978 онд Эрдэнэт үйлдвэр нээгдсэн өдрөөс хойш цар хүрээ нь улам өргөжсөөр эдүгээтэй золгосон нь Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтийн түүх хэрхэн баяжиж ирсний илэрхийлэл юм.
Төмрийн хүдрийн үнэ 44 доллараас давав
Сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр үнэ нь буураад байгаа төмрийн хүдрийн зах зээлийн тухайд ойрын хэдэн жилд уг түүхий эдийн үнэ 40 ам.доллараас доогуур ханштай байх таамаг зах зээл шинжээчдийн дунд түгчихээд буй.