“Энержи Ресурс” 110 сая долларын ашигтай ажиллав

2017-08-31 10:20

Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд нийтдээ 2.3 сая тонн боловсруулсан нүүрс (1.9 сая тонн коксжих, 0.4 сая тонн эрчим хүчний нүүрс) борлуулж 245.9 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед тус компани 31.1 сая ам.долларын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад орлого нь даруй 691.7%-иар өссөн болохыг илтгэж байна.

Харин тус компанийн үйл ажиллагаанаасаа олсон нийт ашгийн хувьд оны эхний хагаст 110.3 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үед компанийн энэхүү ашиг хасах үзүүлэлттэй буюу 33.6 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад нөхцөл байдал тун эерэг тал руугаа эргэснийг нотолж буй.

Тус компанийн уурхайн үйл ажиллагааны зардал мөн хугацаанд 135 сая ам.долларт хүрсэн бөгөөд уурхайн нүүрсийг Ганцмод боомт дээр борлуулах хүртэлх нийт зардал бүтээгдэхүүний тонн тутамд 56.6 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ялимгүй өссөн байна.

Үүнээс гадна компанийн хувьд өрийн бүтцийг шинэчлэх хүрээнд амжилттай ажиллаж байгаа тул компанийн цэвэр ашиг 262.9 сая ам.доллараар нэмэгдэж буйг тайланд тэмдэглэжээ. Ингэснээр өрийн бүтцийг шинэчлэхтэй холбоотой болон бусад зардлыг хасч тооцоход компанийн нийт цэвэр ашиг тайлант хугацаанд 311.7 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үед компанийн цэвэр ашгийн энэ үзүүлэлт хасах дүнтэй буюу 61.7 сая ам.долларын алдагдалтай гарч байсан юм.

Компанийн боловсруулсан нүүрс борлуулалтын дундаж үнэ оны эхний хагаст тонн тутамд 127.7 ам.доллар байсан нь өнгөрсөн оны хоёрдугаар хагасынхаас 37.6%-иар, мөн оны эхний хагасынхаас 145%-иар өсчээ.

Олборлолтын тухайд “Энержи Ресурс” оны эхний хагасын байдлаар нийтдээ 4.2 сая тонн түүхий нүүрс олборлож, 3.9 тонн нүүрсийг боловсруулах үйлдвэрт оруулжээ. Харин нүүрс боловсруулах үйлдвэрээс 2 сая тонн коксжих нүүрс, 800 мянган тонн эрчим хүчний нүүрсний гарцтай ажилласан байна.

 

“Энержи Ресурс”-ийн оны эхний хагас жилийн уурхайн ажиллагааны үзүүлэлт

(сая тонн)

 

2017 оны эхний хагас

2016 оны эхний хагас

Өөрчлөлт

Нүүрс олборлолт

4.2

0.9

359%

Угаах үйлдвэрт оруулсан нүүрс

3.9

1

284%

Боловсруулсан нүүрсний гарц (коксжих/эрчим хүчний)

2.8 (1.97/0.86)

0.75 (0.5/0.25)

273%(289%/244%)

Борлуулалт (коксжих/эрчим хүчний нүүрс)

2.3 (1.9/0.4)

0.6 (0.6/0)

216%(коксжих нүүрсний худалдааны өсөлт)

/Өөрчлөлтийн зарим дүнг MMJ тооцоолж гаргасан болно./

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

  • Сайн байна Аштай юу
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.