“Рио Тинто” төмрийн хүдрийн Silvergrass уурхайг нээж байна

2017-08-30 14:06
Австралийн төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд төмрийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор уурхайгаа өргөжүүлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

“Рио Тинто” группын хувьд Баруун Австралийн Пилбара мужид 338 сая ам.долларын өртөгтэй төмрийн хүдрийн төсөл Silvergrass уурхайг энэ долоо хоногт нээж буй. Энэ тухай тус группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ.  Ийнхүү “Рио Тинто” нь 16 дахь уурхайгаа нээж байгаа юм. Silvergrass уурхайгаас жилд 10 сая тонн төмрийн хүдэр олборлох тооцоотой.  Уурхайд шинээр 500 ажлын байр бий болж байгаа юм. 

Цаашид нөөц нь буурч байгаа уурхайн төслүүдээ орлох шинэ үйл ажиллагааны зардалд 100 сая ам.долларын төсвийг “Рио Тинто” групп баталсан байдаг. Тэгвэл энэ үйл ажиллагаандаа нэмж 1 тэрбум ам.долларыг ирэх гурван жилд зарцуулах төсвийг батлахаар хэлэлцэж байна. Тус групп нь 2009-2016 онд Пилбара муж дахь уурхайнуудынхаа өргөтгөл, дэд бүтцийг хөгжүүлэхэд нийт  22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

“BHP Billiton” компанийн тухайд Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэл удааширч буй байдал ажиглагдахгүй байгааг онцолж байна. Тиймээс багаар бодоход ирэх 12 сарын хугацаанд төмрийн хүдрийн худалдаа муугүй байхаар төсөөлж буй ажээ. Тус компани нь South Flank уурхайн үйл ажиллагаанд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах урьдчилсан төсвийг гаргажээ.     

Харин Fortescue Metals группын Ерөнхий захирал Нев Пауэр “Ойролцоогоор 20 жилийн нөөцийг хангахад шаардлагатай баялгийг тооцоолж шаардлагатай төслүүдэд өнөөдөр хөрөнгө оруулалт хийж байна” гэж мэдэгдсэн байна.  Компанийн хувьд Firetail уурхайн төсөлд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар тооцоолжээ.

2017-2018 онд томоохон үйлдвэрлэгч гурван компани нийт 100 сая тонн төмрийн хүдэр зах зээлд нэмж нийлүүлэх боломж байгааг Рио Тинто группын төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Крис Салисбари тэмдэглэжээ.    

2019 онд дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 56%-ийг Австрали дангаар хангана гэж тус улсын Засгийн газар тооцоолж байна.

Э.Од

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 28 минутын өмнө
    Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.  Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ? Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • 2019-07-19 17:15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
  • 2019-07-19 11:28
    “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
  • 2019-07-16 14:21
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • 2019-07-16 10:08
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ.