Шинэ мэдээ
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Норникель Хятадад зэсийн баяжмалаа боловсруулахаар ярилцаж байна
Хятадын "Xiamen C&D" групп болон Оросын "Норникель” компани хамтарсан үйлдвэр Хятадад байгуулж Норникелийн зэсийн түүхий эдийг боловсруулахаар хэлэлцэж байна гэж хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэв. ОХУ-ын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсны улмаас “Норникель” үйлдвэртээ зориулж тоног төхөөрөмж импортлоход хүндрэлтэй учирч байна.
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг хойшлууллаа
Сүүлийн өдрүүдэд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр"-ийг үргэлжлүүлэх, Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх асуудал хурцаар яригдаж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”- ийг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэжээ
2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө.
Б.Тулга: Боомт нээх нь нарийн үе шаттай
Гэтэл одоогоор тус тусгай хамгаалалттай газрын онгон дагшин, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүсэд 38 цэг дээр хууль бусаар алт олборлосон болохыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос тогтоожээ.
Г.Ёндон: Энэ жил шинэчлэн тооцсоноор 3.4 тэрбум тонн нөөцтэй нь тогтоогдсон
“Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хувь нэмэр, өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт судалгааны үр дүнг өчигдөр /2024.12.11/ танилцууллаа. Тус судалгааг “MMCG” судалгаа, зөвлөх үйлчилгээний компани гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн ажлын үр дүнг тоон хэлээр товч харуулахыг зорьжээ.
Ураны салбарт “Цөн түрэх” Цөмийн энергийн тухай хууль
Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан билээ.
Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа /2024.11.21/. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах, өндөр технологи нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын хамтарсан “Зөөвч-Овоо” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.
Трампын ялалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Дональд Трамп ялалт байгуулсан нь дэлхий дахинд эдийн засгийн томоохон нөлөө үзүүлнэ.
Хэрэв Трамп худалдааны тарифыг нэмэгдүүлэхээс эхлээд зохицуулалтыг бууруулах, газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх, НАТО-гийн түншүүддээ илүү өндөр шаардлага тавих зэргээр амлалтынхаа зарим хэсгийг биелүүлбэл тус улсын санхүү болон эдийн засгийн өсөлтөд дарамт ирж, инфляц, зээлийн хүү нэмэгдэн, дэлхийн өнцөг булан бүрд нөлөөлөл нь тусах аж.
“BP” 2.3 тэрбум долларын ашигтай ажиллажээ
Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” энэ оны эхний 3 улирлын байдлаар 2,3 тэрбум долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага улирлын ашиг болж байгаа бөгөөд нефтийн үнийн бууралттай холбоотой хэмээн шинжээчид онцолжээ.