Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
АДБХОБ, Дэлхийн банк хамтарсан зээл олгоно Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк /АДБХОБ/ болон Дэлхийн банк хамтарсан анхны зээлийн хөтөлбөрийн баримт бичгийг үзэглэлээ.
Bauma 2016 уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн боллоо

Барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн Bauma Германы Мюнхен хотноо дөрөвдүгээр сарын 11-17-нд амжилттай болж өндөрлөлөө. Гурван жилд нэг удаа болдог тус үзэсгэлэнгийн өмнөх удаагийнх нь 2013 онд болсон бөгөөд 57 орны 3421 компани үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, хагас сая гаруй хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Мюнхенд дараагийн Bauma 2019 оны дөрөвдүгээр сарын 8-14-нд болох юм байна. Тус үзэсгэлэн нь мөн Хятадын Шанхай, Энэтхэгийн Мумбай хотод зохиогддог. 

Орос орны өмч хувьчлалын шинэ давлагаа ЗХУ задарсан даруйд 1990-ээд оны эхээр Орос орон даяар өрнөсөн өмч хувьчлалыг гэмт хэрэг, луйврын шинж чанартай гэсэн ойлголттой үлдсэн иргэдийн үзэл бодол өнөө хэр өөрчлөгдөөгүй байна.
Чилийн Codelco-ийн уурхай үерийн улмаас хаагдав Зэсийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Чили улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж гурван сая хүн ундны усны эх үүсвэргүй болж, 7 хүн сураггүй, 1 хүн амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Энэтхэгийн зээлийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна 2015 оны 5 дугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон билээ.
Хятадын зэсийн импорт 39%-иар өсөв Дэлхийн зэсийн хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын цэвэр зэсийн импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оныхтой харьцуулахад 39%-иар өсч, 570 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Нүүрстэй орд 12.85 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Монголын нүүрсний салбарт хамгийн урагштай яваа компаниудын нэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) өчигдөр Нүүрстэй коксжих нүүрсний төслийнхөө ЖОРК нөөцийг 12.85 сая тонн болохыг мэдээллээ.
Бороо Дэлхий дэлэгнэж, ичигсэд хөдөлж, ханш нээж буй цаг дор хурмастын борооны тухай бичсэн юм болов уу гэж таамаглах аваас үл ялиг зөрөх нь ээ, эрхэм уншигч минь.
Норвеги: Их баялаг их эрсдэл дагуулдаг Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн жинхэнэ баялаг болгох, үүний тулд юу хийх хэрэгтэй талаар Улаанбаатар хотноо болсон олон улсын семинараар хэлэлцлээ.
Монголын зэсийн баяжмалын экспорт 33%-иар өсөв Энэ оны эхний улирлын байдлаар Монгол улсын нийт худалдааны бараа эргэлт 1.56 орчим тэрбум доллартай тэнцэж, үүнд экспорт 959 сая доллар, импорт 599.1 сая ам.долларыг бүрдүүлэв.
Австрали: Төмрийн хүдрийн үнийн төлөвийг 9%-иар нэмэв Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн даваа гаригийн байдлаар нэг тонн нь Хятадын Тянжины боомт дээр 55.9 ам.доллар болж өсөөд байна.
“Роснефть” Хятад руу байгалийн хий нийлүүлэхэд “Газпром”-той өрсөлдөнө Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятад руу байгалийн хийн асуудлаар “Beijing Gas” групптэй яриа хэлэлцээр явуулж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр олон улсад үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэтгэдэг.
”Mongolia Mining 2016” үзэсгэлэн ”Mongolia Mining 2016” үзэсгэлэн нээгдлээ, 2016-04-06 Фото: Б.Рэнцэн
“Mongolia Mining“ үзэсгэлэн нээгдлээ “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа цогцолборт эхэлж байна.
2030 онд сэргээгдэх салбар нийт эрчим хүчний 30%-ийг эзэлнэ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Форумын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцож, үг хэллээ.
“Vale” компани “ThyssenKrupp”-тэй хамтарсан төслөөс гарна Гангийн үйлдвэр байгуулах нийт 10 тэрбум ам.долларын өртөгтэй төсөлд Vale компани 26,87%-ийн эзэмшлээ Германы талд худалдана.