Шинэ мэдээ
Уурхайчид баяраа тэмдэглэлээ
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Монголын уул уурхайн салбарынхан “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэн өнгөрүүлдэг.
Газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн зээлээр барина
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов.
“Голланд өвчин” зөвхөн Голландын асуудал биш
Эрдэс баялгийн салбарын алдаа оноотой туршлагаа хуваалцаж, түүнээсээ суралцахын чухлыг олж харсан Канад улсын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс /CIRDI/ “Уул уурхай дахь төрийн оролцоо”сэдэвт семинарыг санаачлан хөгжиж буй орнуудын дунд цувралаар зохиож байгаа юм. Семинарыг оролцогч орнуудад ээлжлэн зохион байгуулахдаа уул уурхайн салбарын бодлогын асуудалд илүүтэй төвлөрч, бүхий л түвшний мэргэжилтнүүдийг хамруулдаг онцлогтой.
Тавантолгой төслийг цогцоор нь шийднэ
Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр “Шеньхуа” группын төлөөлөгчидтэй уулзав. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм.
“Samarco” төслийг 2017 онд сэргээнэ
Бразилийн “Vale”, Австрали-Их Британийн “BHP Billiton”компаниуд хамтарсан “Samarco Mineracao SA ” компанид зориулан тус бүр 115 сая ам.долларын богино хугацааны зээлийн шугам нээхээр болжээ.
Компанийн тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулна
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах үе шаттай сургалтуудыг зохион байгуулсан билээ.
Хятад Монголтой хиллэдэг бүх боомтод хураамж ногдуулахаар шийдвэрлэжээ
Өнгөрсөн сарын 4-ний баасан гаригт Өвөрмонголын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос гаргасан “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 тоот албан бичигт тус улсын Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт хураамж ногдуулах тухай тусгажээ.
Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт болж байна
Монгол улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн дор өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна.