Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 23%-иар өсөв

2019-11-01 15:10

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.

2019 оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1%-иар өссөн байна.

Уул уурхайн төсөвт оруулсан орлого

(2019 оны эхний 9 сарын байдлаар, тэрбум төг)

Эрдсийн төрөл

Орлого төвлөрүүлэлт

Өсөлт/Бууралт өмнөх оны мөн үеийнхээс

Нүүрс

933

280.9 (43.1%) 

Зэс

803.9

87.4(12.2%) 

Цайр

57.7

-4.5   (-7.3%) 

Алт

30.5

-21.1 (-40.9%) 

Жонш

24.2

11.8 (95.4%) 

Төмөр

18.8

5.4(40.9%) 

Бусад

55

0.7(1.2%) 

 

 

Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

(2019 оны эхний 9 сарын байдлаар)

Эрдсийн төрөл

Үйлдвэрлэл

Өсөлт/Бууралт өмнөх оны мөн үеийнхээс

Нүүрс

39.0 сая тн 

5.2 сая тн буюу 15.5%

Зэсийн баяжмал

964.7 мян.тн 

10.4 мян.тн буюу 1.1%

Цэвэр зэс

9 мян.тн

1.5 мян.тн буюу 14.1%

Цайр

62.5 мян.тн 

0.1 мян.тн буюу 0.2%

Алт

11.0 тн

3.5 тн буюу 24.1%

Жонш

95.3  мян.тн хүдэр, 35.6  мян.тн жоншны баяжмал

Хүдэр5.1 мян.тн буюу 5.7%/Баяжмал21.5 мян.тн буюу 37.7%

Төмөр

6.4  сая  тн  төмрийн  хүдэр,  2.4  сая  тн  төмрийн  хүдрийн баяжмал

Хүдэр1.7 сая.тн буюу 37.3%/Баяжмал63.4 мян.тн буюу 2.5%

Газрын тос

5.1 сая баррель

111.0 мян.бар буюу 2.2%

Молибденийн баяжмал

3.8 мян.тн 

209.4 тн буюу 5.2%

 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15%-иар тэлэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр13.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (15.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (16.7%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 (50.6%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.8%-ийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 14%-иар өсөв

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний есөн сарын байдлаар 15.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9 (14.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул  уурхай,  олборлох  аж  үйлдвэрийн  салбарын  борлуулсан  бүтээгдэхүүн  10.5  их  наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (15.5%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.0 (35.3%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 371.9 (7.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж  үйлдвэрийн  салбарын  борлуулсан  нийт  бүтээгдэхүүнээс  10.5  (69.9%)  их  наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 8.9 (59.0%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

Эрдсийн экспортыг нүүрс хошуучлав

Экспорт  5.9  тэрбум  ам.долларт  хүрч  өнгөрсөн  оны  мөн  үеийн  гүйцэтгэлээс 663.3 (12.6%) сая ам.доллараар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5% буюу нийт экспортын 82.2%-ийг эзлэж байна.

Чулуун нүүрсний экспорт: 2019 оны эхний есөн сард 2,434.8 сая ам.долларын 28.6 сая тн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 312.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.6 сая тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол 2019 онд 85.0 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт: 2019 оны эхний есөн сард 1,066.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.7 мян.тн-оор бага байна. 2018 оны эхний найман сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,487.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 1,421.0 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт: 2019  оны  эхний  есөн  сард  6,134.3  мян.тн  буюу  422.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 819.6 мян.тн-оор, үнийн дүн нь 181.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн  экспортын  дундаж  үнэ  68.8  ам.доллар  болж,  өнгөрсөн  оны  мөн  үеийнхээс  23.6 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт: 2019  оны  эхний  есөн  сард  4,842.0  мян.бар  буюу 271.7  сая  ам.долларт  хүрсэн  нь  өнгөрсөн  оны  мөн  үеийн  гүйцэтгэлээс 30.2  мян.бар-иар, үнийн  дүнгээр  44.4  сая  ам.доллараар  бага  байна.  Үүнд  дундаж  үнийн  бууралт  нөлөөлсөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.1 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын экспорт: 2019 оны эхний есөн сард 100.7 мян.тн цайрын баяжмалын1  тн-ыг  дунджаар  1,441.2  ам.доллараар  экспортолсон  байна.  Өнгөрсөн  оны  мөн  үетэй харьцуулахад  хилийн дундаж  үнэ  223.8  ам.доллараар  буурсан байна. Цайрын  баяжмалын экспорт үнийн дүнгээр 145.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.4 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт: 2019 оны эхний есөн сард 155.1 сая ам.долларын 499.9мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мян.тн-оор, үнийн дүнгээр 39.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 310.2 ам.доллар болж,  өнгөрсөн  оны  мөн  үеийнхээс  25.5 ам.доллараар  буурсан  байна.  Хайлуур  жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 25.6%-ийг ОХУ руу, 74.2% БНХАУ руу тус тус ногдож байна.

Молибдений баяжмалын экспорт: 2019 оны эхний есөн сард 37.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн- ны  экспортын  хилийн  дундаж  үнэ  8,133.5 ам.доллараас 8,784.7 ам.долларт хүрч, 651.2 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 9 сард 4,229.4 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 199.2 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 69.7%-ийг БНХАУ руу гаргасан байна.

Алтны экспорт2019 оны эхний есөн сард 7,464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн  үеийнхээс  4,032.6  кг-аар  их  байна.  Алтны  экспортын  дундаж  үнэ  2018  оны  мөн  үед  42,104.9    ам.доллар  байсан  бол  энэ  онд  46,121.4 ам.доллар  болж  4,016.5  ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 4.2%-иар өсөв

Импорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 247.7 (5.7%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,016.9  сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 40.9 сая ам.доллараар буюу 4.2%-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.4%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 9 сард 858.1 сая ам.долларын 1,364.7 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 179.9 мян.тн- оор,  үнийн   дүнгээр    43.4   сая   ам.доллараар   тус   тус  өсчээ.   Нефтийн  бүтээгдэхүүний импортын 86.9%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.5%-ийг автобензин,67.5%-ийг дизель түлшний импорт эзлэж байна.

Автобензины импорт: 2019 оны эхний 9 сард 397.2 мян.тн автобензин импортолсон нь  2018  оны  мөн  үеийн  дүнгээс  78.2  мян.тн-оор  их  байна.  2018  оны  мөн  үед  1  тн автобензины  импортын  дундаж  үнэ  702.1  ам.доллар  байсан  бол  2019  оны  эхний  9  сард 599.0  ам.доллар болж 14.7%-иар буурсан байна.

Дизель түлшний импорт: 2019  оны  эхний  есөн  сард  824.2  мян.тн  болж  2018  оны  мөн үеийн  гүйцэтгэлээс  193.8  мян.тн-оор  өссөн  байна.  2018  оны  эхний  9  сард    1  тн  дизель түлшний импортын дундаж үнэ 656.4 ам.доллар байсан бол энэ онд  615.6 ам.долларт хүрч 40.8 ам.доллар буюу 6.2%-иар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Газрын тосны төсөвт оруулах орлогын төлөвлөгөө 51.3%-ийн биелэлттэй байна

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортолж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 5.28 сая баррель буюу 716.093 (64.82%) тонн газрын тос олборлож, 5.0 сая баррель буюу 678.808 тонн (61.36%) газрын тос экспортлож есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 172.15 тэрбум төгрөг (51.3%) -ийн орлого хуримтлуулаад байна.

2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 24 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 26;
  • Аи-92 автобензин 28;
  • Дизелийн түлш 21;
  • ТС-1 онгоцны түлш 8хоногийн нөөцтэй байна.

Бөөний борлуулалтын үнийн хувьд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлшний бөөний үнэ 50 төгрөгөөр, Дорнод аймаг дахь дизелийн түлшний бөөний борлуулалтын үнэ 40-100 төгрөгөөр тус тус буурсан бол бусад компани болон аймгуудын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бөөний үнэд өөрчлөлт ороогүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 3.8%-ийг эзлэв

            Хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн статистик мэдээ /2019.10.28-ны өдрийн байдлаар/Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  2853  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Га

Хувь

Нийт нутаг дэвгэрт эзлэх хувь

Нийт

2853

100%

7.6 сая

100

4.9%

Хайгуулын

1183

41.5%

5.96 сая

78.5

3.8%

Ашиглалтын

1670

58.5%

1.63 сая

21.5

1%


Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн есдүгээр сарын хөдөлгөөний мэдээ:

  • Хугацаа сунгах-3
  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-6
  • Шинээр барьцаалсан-1
  • Бүхэлд нь буцааж өгсөн-2
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-3
  • Бүхэлд нь шилжүүлсэн-3
  • Хэсэгчлэн шилжүүлсэн-2
  • Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл-7
  • Дуусгавар болсон-22
  • Цуцлагдсан-11

 

Эх сурвалж: УУХҮЯам

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-01-23 12:58
    Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОС ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
  • 2020-01-22 15:05
    "Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
  • 2020-01-22 10:41
    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
  • 2020-01-21 15:04
    Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
  • 2020-01-21 13:25
    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.