CIIE 2019: “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

2019-11-07 16:35

Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ.

Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна. "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бий болгох нь Хятадын гадаадад нээлттэй байх итгэл үнэмшил, үйл ажиллагааг бүрэн харуулж байна гэдгийг тэрээр хэлсэн юм. 

Хятадын олон улсын импортын 2019 оны үзэсгэлэнд дэлхийн 150 орны 3000 гаруй компани оролцож байна. Монгол Улс үзэсгэлэнд анх удаа энэ жил оролцож байгаа бөгөөд Монголын уул уурхай, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр компаниуд бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчилж буй тухай МҮХАҮТ-аас мэдээлжээ. Уул уурхайн чиглэлээр Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд оролцсон байна.  Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд, Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах уурхайн нэгдсэн төсөлд гарын үсэг зурах ёслол болжээ. Тодруулбал, Монголын “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын Умардын аж үйлдвэрийн групп, ӨМӨЗО-ны Бугат хотын захиргаа, Дархан Муумянган холбоот хошуу зэрэг байгууллага нэгжтэй хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн тухай “Сhina.com” цахим хуудаснаа мэдээлсэн байна. 

Тус хэлэлцээрт Тавантолгой уурхайн жилийн хүчин чадлыг 15 сая тонн хүргэж нэмэгдүүлэх, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд коксжих нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, агуулахын ложистик, Хятад дахь борлуулалт зэрэг байгууламжийг дэмжихээр тусгажээ. Мөн хоёр орны тээвэр, эдийн засаг, худалдааны холбоо, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг ахиулан, ӨМӨЗО-ны боомтуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих асуудал багтаж буйг мэдээнд дурджээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар, экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, дэмжих зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газарт зөвлөмж болгосон. Энэ дагуу экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан юм. Төсөлд, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэх, эхлэх хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаас санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн тусгасан. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн барилгын ажилд 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд үүнийг “Монголын төмөр зам” компанийн үнэт цаасыг худалдан авах замаар шийдвэрлэхийг Засгийн газар үүрэг болгосон  юм. 

Э.Од 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.