Шинэ мэдээ
Хятадын төмрийн хүдрийн импорт буурчээ
БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, тус улс нь долдугаар сард 86.25 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өмнөх зургадугаар сард 94.7 сая тонн төмрийн хүдэр импортолсонтой харьцуулбал 8.9%-иар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурсан үзүүлэлт ажээ.
Нүүрсний экспорт нийт экспортын 40%-ийг эзлэв
Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 5.9 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум доллар буюу 33.9%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
China Mining 2017 ирэх сард зохион байгуулагдана
Дэлхийн уул уурхайн хамгийн том хурал, үзэсгэлэнгүүдийн нэг болох China Mining - 2017 ирэх есдүгээр сарын 23-25-ны хооронд Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан ”Майнекс Монголиа” ХХК-наас бизнес аялал зохион байгуулж байна.
Шинэ Ерөнхийлөгч ба хүчний хуваарилалт
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа өмнөх сонгуулиудын үзүүлэлтүүдийг эвдэв. Анх удаа дахин санал хураалт боллоо. Сонгуулийн зардал хийгээд санал авахаар цацсан мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдсэн бол амласан амлалт нь ч түүнийг хэд дахин давахаар томров.
Дэлхийн холхивчны тэргүүлэгч FAG брэнд Монголд
Ази Номхон далайн орнуудад үрлэн болон өнхрөлтөт холхивч нийлүүлэгч шилдэг компаниудын нэг International Bearings Pte Ltd-ийн Бизнес хөгжүүлэлтийн захирал ноён Жэйсон Чойтой ярилцлаа.
Орон нутгийн сэтгүүлчид өмнийн говийн уул уурхайн амьдралыг тольдов
Долдугаар сарын 28-ны өглөө. Монгол орны 21 аймгаас ирсэн сэтгүүлчид нийслэл хотын хөл хөдөлгөөн эхлэхээс урьтан өмнийн говийн уул уурхайн үйл ажиллагаатай танилцахаар аян замдаа гарлаа. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хүрээгээ тэлж, 21 аймгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулж байгаа юм.
Зэсийн үнэ 6000 долларын босгыг давав
Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн цэвэр зэсийн гурван сарын гэрээт үнэ 6270 ам.доллартайгаар хаагджээ. Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож байна.
Оюутолгойн олборлолт 3.5%-иар өсөв
Өмнөговь аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа мэдээллээ.
“Энержи Ресурс”-ийн олборлолт, борлуулалт огцом өсөв
“Энержи Ресурс” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгээ өчигдөр мэдээллээ. Оны хоёрдугаар улиралд тус компани 2 сая 557 мянган тонн нүүрс олборлож, 2 сая 350 мянган тонн нүүрс угаан баяжуулжээ.
Нүүрсний орлого тэрбум доллараар өсөв
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулав. Эхний хагас жилд гадаад худалдаа 5 тэрбум 36 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 36%-иар өсчээ.
41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно
Эрдсийн хайгуул эрчимжинэ гэж MMJ дөрөвдүгээр сарын дугаартаа бичсэн юм. Түүнийг илтгэх тоонуудтай танилцана уу. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 26,4% буюу нийтдээ 41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгээд байна.