Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдлоо

2020-07-08 16:45

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. 

Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ.

•    2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор Өндөр УБҮ-т хэсгийн маркшейдер, Ерөнхий маркшейдер

•    2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга

•    2009-2013 онд “Шижир Алт” үйлдвэрийн захирал

•    2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын Ерөнхий инженер

•    2017-2018 онд “Эрднэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга

2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж ирсэн байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.

Алтны салбарт ямар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах вэ?

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “COVID-19 цар тахлын нөхцөл байдалд улс орнууд боломж нөөцдөө тулгуурлан ажиллаж байна. Ийм хүнд үед эдийн засгийг нүүрсний салбар авч гарахгүй нь харагдаж байна. Харин ийм нөхцөлд монголчууд биднийг аваад гардаг боломжуудын нэг нь алтны салбар байдаг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алтны ханш сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн. Алтны үйлдвэрлэлийг богино хугацаанд дэмжиж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бидэнд бий. Алтны салбарыг дэмжсэн хэд хэдэн бодлого гарч байсан ч цаг хугацааны хувьд дорвитой нэмэр болж байсангүй. Мэргэжлийн хүний хувьд, Та алтны салбарт ямар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах вэ?Энэ салбарыг хэрхэн харж байна вэ?”

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Г.Ёндон “Байгальд алт нь шороон болоод үндсэн орд хэлбэрээр оршдог. Ийм хоёр төрлийн ордоос Монгол Улсын алтны нөөц бүрддэг. Жил ирэх тусам шороон ордын нөөц багасч буй. Тиймээс Засгийн газраас геологи хайгуулын ажлыг эрчимжүүлнэ, нөөцийг өсгөнө, томоохон төслүүдийг хөдөлгөх тухай бодлого явж байгаа. Энэхүү бодлоготой алтны салбар хэрхэн холбогдох вэ гэхээр Цагаансуварга, Хармагтай гэсэн үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар алтны олборлолт нэмэгдэх учиртай. Тэгэхээр үндсэн ордуудыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулснаар хамгийн түрүүнд алтны олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Миний хувьд Төв аймгийн Заамар суман дахь “Шижир Алт” компанийн уурхайд 3 жил ажилласан. Компаниудын хувьд орон нутгийн удирдлагуудтай нөхөн сэргээлт, байгаль орчинг хамгаалах зэрэг асуудлууд үүсдэг. Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Олон нийтийн хөдөлгөөн нь компанийн үйл ажиллагаанд нэлээд бэрхшээл учруулдаг.”

УУХҮЯ-наас цөмийн энерги, ураны чиглэлээр ямар бодлого барих вэ?
 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2015 онд “Бадрах Энержи”(өмнө нь “Арева Майнз”) компанид уран ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Энэ компани туршилтын олборлолтоо хийсэн. Үүнээс болж хөрс ус бохирдож, хүн малд сөрөг нөлөө үзүүлж, мал хорогдож байгаа талаар орон нутгийн иргэдийн эсэргүүцэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл ч ихэссэн. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мэргэжлийн хяналтын байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий хяналтын байгууллага гэхээсээ илүүтэй ус, хөрс, агаарын байдалд нь хөндлөнгийн шинжээчийн бага ажиллуулаад ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх цаг болсон. Өнөөдөр ураны талаар хэн ч тайлбар хийхээ больсон. Цөмийн энергийн комисс, төрийн өмчит “Мон Атом” компаниас тайлан, танилцуулга ард иргэдэд огт хийхээ больсон. Цаашид ч ураны асуудал дээр маш олон иргэд, төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл гарна. УУХҮЯ-наас цөмийн энерги, ураны чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?”

Г.Ёндон “Монгол Улс нь ураны нөөцөөр дэлхийд дээгүүрт, эхний 10-т ордог. Уран нь маш хямдаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ашигт малтмалд тооцогддог. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураны дээрх нэр дурдсан ордуудын судалгааны ажлуудыг үргэлжлүүлэх, туршилтын ажлуудыг дараа дараагийн түвшинд хийхээр тусгасан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагууд, “Мон-Атом” компанитай хамтран иргэдийг бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай гэж харж байна.”

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг ил болгох уу?

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг ил болгох уу? Орон нутгийн удирдлага, багийн ИТХ-ын шийдвэргүйгээр нэг л мэдэхэд олон төрлийн тусгагй зөвшөөрөл олгогдсон байдаг.”

Г.Ёндон “2005 онд Монгол Улсын нийт газар нутгийн 44.5% нь тусгай зөвшөөрөлтэй байсан. Энэ тоон үзүүлэлт 2020 оны нэгдүгээр сарын байдлаар, нийт газар нутгийн 4.7% тусгай зөвшөөрөлд хамрагдсан байна. Бараг 10 дахин тусгай зөвшөөрлийн талбай багассан. Нэг талаараа хөдөө, орон нутгийн иргэдийн газар нутаг нэмэгдэж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр, манай улс газрын хэвлийд ямар баялаг байгааг мэдэх ёстой. Үүний тулд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлнэ, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой нөөцүүдийг нэмэгдүүлэх зорилт мөрийн хөтөлбөрт бий. МАН-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх Хөгжлийн гэрээний үндсэн дээр шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гарна. Энэхүү Хөгжлийн гэрээнд хариуцлагатай уул уурхайн 8 заалт байгаа. Хамгийн эхэнд, уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно гэж маш тодорхой заалт бий. Энэ заалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар УУХҮ-ийн сайдын хувьд анхаарч ажиллана гэж бодож байна.”

Тэмдэглэсэн Э.Од
 
 
 
 
 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    алт зэсээ холиод ярьсан юмуу даа
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Geologiin ajiltan (127.0.0.1)
    Salbariin jargal zovlon medeh meregjiliin saidtai bolj baigaad tuiliin bayartai bna. Khaana khaanaa mash hariutslagatai baih yostoi. Ard irgeded zuv taniulan meduuleh, zarchim tai, baigal' orchind oo eeltei uul uurhain hugjuuleh bh. Mun ninja nariig nariin juramlajgui bol asuudal heveer l baij muu neriig salbart naagaad l yavah bh shuu. Shine saidad ajliin undur amjiltiig husie!
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Damdin Gonchoo (127.0.0.1)
    За юуны өмнө мэргэжлийн хүн томилогдсон нь тун таашаалалтай байна. Өгч байгаа асуултын хариултаас харахад зөв зүйтэй цэгцтэй байна. Геологи-хайгуулын ажлыг нэмэгдүүлнэ гэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг олон нийтэд ил, нээлттэй болгож, ялангуяа мэргэжлийн боловсон хүчинтэй, эвсэл хатуу гэрээтэйгээр олгож эхлэх нь хөрөнгө оруулалтанд маш их нөлөөлнө шүү. ААН-үүд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа нь сэргээд ирвэл алтны болон бусад металл, түүхий эдийн чиглэлийн ажлууд сэргэж, ажлын байр, хүмүүсийн орлого эрс нэмэгдэнэ гэж хардаг. Энэ талаас нь хурдан шуурхай арга хэмжээ аваасай. Туршлагатай, иэдлэг чадвартай олон олон геологчид ажил, амьдрал нь дээсэн дөрөөн дээр байна шүү. Ганцхан улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажил, түүний хөрөнгө оруулалт хөгжихгүй шүү гэж хэлмээр байнаа. Манайхан дуу хоолойгоо нэгтгээрэй. Сайдад маань хүрэх болтугай.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • 2021-01-14 15:39
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • 2021-01-14 13:37
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.