Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг  “Тавантолгой төмөр зам” компани үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.

Захиалагчийн хяналт нь тухайн бүтээн байгуулалтын чанар, стандарт, дүрмийг сахиулан биелүүлэх гол чиг үүрэг бүхий ажлыг хэрэгжүүлэгч юм. 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нийт 8 хэсэгт хуваагдан хяналт зөвлөн туслах үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг холбогдох байгууллагууд мэдээллээ. Одоогоор төслийн хэмжээнд газар шорооны ажил 90%, дээд бүтцийн ажлын гүйцэтгэл 9.53%, хоолойн ажил 75%, барилгын ажил 43%, эрчим хүчний ажил 13%-тай явагдаж  байгаа аж.

Эх сурвалж: Тавантолгой төмөр зам ХХК