Т.Отгонбаяр: Манай онцлох бүтээгдэхүүн нь шатахуун, түлшний хангамжийн автоматжуулалт, менежментийн систем

2020-07-09 14:17

Уул уурхайн ашиглалтын зардлын томоохон хэсгийг бүрдүүлдэг түлш, шатахууны хангамж, тээврийн хэрэгслийн ашиглалтад автоматжуулалтын систем нэвтрүүлснээр тухайн зардлыг хянах, удирдах, бодитоор бууруулах бүрэн боломжтой.


“Эм Пи Ай Консалтантс” ХХК-ийн Мэдээлэл технологи, автоматжуулалтын албаны дарга Т.Отгонбаяртай ярилцлаа.

“Эм Пи Ай Консалтантс” компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.

Уул уурхайн салбарт  нийлүүлж байгаа  бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар онцолж хэлэх зүйлүүд юу байгаа вэ? 
Уул уурхайн салбарт бид уурхайн машин техникийг шатахуун, түлшээр цэнэглэх зөөврийн ШТС (шатахуун түгээх станц), тос тосолгооны материалыг цэнэглэх, тос солих суурин болон явуулын төхөөрөмж, дизель генераторын түлшний систем зэргийг үйлдвэрлэн нийлүүлж байна. 

 

Мөн уурхайн тусгай зориулалттай, даацын металл хийцийг захиалгаар үйлдвэрлэх, уурхайн техник хэрэгсэл болон металл хийцийн зэвэрсэн гадаргууг сандбласт аргаар цэвэрлэх, эпокси, полиуретан төрлийн 10-20 жилийн баталгаатай зэврэлтээс хамгаалах бүрхүүлээр будах үйлчилгээ үзүүлж байна.
Үүнээс манай онцлох бүтээгдэхүүн нь шатахуун, түлшний хангамжийн автоматжуулалт, менежментийн систем юм. Уул, уурхайн компанийн үйл ажиллагааны зардлын 20-30 хувийг түлш, шатахуун, үйлчилгээний зардал эзэлдэг гэсэн олон улсын судалгаа байдаг.  

 

Уурхайн түлшний хангамжийн ажиллагааны онцлог нь хоёр төрлийн цэнэглэх ажиллагаа байдаг. Нэг нь уурхайн талбайд ажиллаж байгаа том оврын машин, гинжит механизмд автозаправшикаар очиж цэнэглэх, нөгөө нь суурин болон зөөврийн Шатахуун түгээх станц (ШТС)-аас шатахуун түгээх ажиллагаа. Байгууллагын хэмжээнээс хамааран түлш цэнэглэх хэдэн ч автозаправшик, ШТС байж болно. Эдгээр үйл ажиллагаанд байгууллагын хангамж, санхүү, тээвэр, техник, аюулгүй ажиллагааны дотоодын зэрэг алба хэлтэс, ажилтнууд,  дээр нь түлш нийлүүлэгч болон тээврийн байгууллагууд зэрэг талууд оролцдог.  Энэ бүх ажиллагааг автоматжуулахад зориулан Гилбарко Орпак компанийн Түлшний хангамж болон Тээврийн хэрэгслийн автоматжуулалт, менежментийн цогц систем-ийг нийлүүлж байна. 

Технологийн найдвартай байдал, олон улсын туршлагаасаа хуваалцана уу?
Автоматжуулалтын систем нь “Түлшний хангамжийн менежмент” болон “Тээврийн хэрэгслийн менежмент” гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Энэхүү системийг дэлхийн 60 гаруй улсын 40 мянган ШТС, ойролцоогоор 7,5 сая тээврийн хэрэгсэлд суурилуулан ашиглаж байгаа. Тухайлбал, BHP, Codelco, Anglo American, Antofagasta, Freeport-McMoran, Collahuasi, Antamina, Candelaria Mining зэрэг том уул уурхайн компаниудад ашиглаж байна.

Та бүхэн энэ системийг зөөврийн ШТС-ын хамтаар  2018 онд “Эрдэнэт Үйлдвэр”-т нэвтрүүлсэн гэж сонссон юм байна? 
Уурхайн талбарт автозаправшик машин тодорхой цагт очиж түлш олгодог, дараалал үүсдэг, техникийн саатал гарах хүндрэл үүсдэг, мөн бүртгэл тооцоог бичгээр гүйцэтгэдэг байсан бол одоо энэхүү зөөврийн ШТС-аас 70 гаруй белаз, механизмуудын жолооч нар түлшийг 24 цагт картаа уншуулан өөрсдөө түлшээ авч, үйл ажиллагаанд алсын зайнаас хяналт тавьж байна.

Системийн боломжууд

Автоматжуулалт, менежментийн систем нь дараах хэсгээс бүрдэнэ.

1.    Уурхайн ШТС нь савны автомат түвшин хэмжигч, өндөр хурдны түгээгүүр, хүлээн авах насос, мэдээлэл дамжуулах хэрэгсэл, видео камерын системтэй. Шатахуун түлш нийлүүлэгч компаниас ирсэн бүтээгдэхүүний орлогын тайланг зөв гаргахаас эхлээд савны эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл, зарлага зэрэг тайлангуудыг хүний оролцоогүйгээр авах боломжтой. Видео камераар түлш хүлээн авах, түгээх ажиллагаанд хяналт тавина. 
2.    ШТС-ын түгээгүүр, эсвэл автозапровшикийн карт унших хэрэгсэлд жолооч өөрийн картаа уншуулан өөртөө үйлчилнэ. Түгээгүүрийн систем болон жолоочийн картанд тээврийн  хэрэгсэл, жолоочийн мэдээлэл, шатахуун болон түлшний төрөл, цэнэглэх хэмжээний лимит, цаг хугацаа зэрэг мэдээлэл байх бөгөөд цэнэглэх ажиллагаанд хяналт тавих, тайлан мэдээ авах  эрх бүхий хүмүүс алсын зайнаас хяналт тавина.   
3.    Мөн  тээврийн хэрэгсэл, механизмууд болон түгээгүүр, түгээх хошуунд таних хэрэгслүүдийг суурилуулж картгүй үйлчилж болно. Тээврийн  хэрэгсэл, жолоочийн мэдээлэл, шатахуун болон түлшний төрөл, цэнэглэх хэмжээний лимит, шатахуун түлшээ авах цаг, хугацаа зэрэг мэдээллийг төв системээс програмчлах тул жолооч мөн өөртөө үйлчилнэ.
4.    Тээврийн хэрэгсэл, механизмуудад суурилуулсан таних хэрэгсэл нь тухайн машины түлш шатахууны зарцуулалтыг хянах боломжийг олгодог. Өмнөх болон одоо цагт түлш авах хугацаанд явсан зай, хөдөлгүүрийн ажилласан мото цагийн мэдээллээс түлшний зарцуулалтыг боловсруулж төв системд дамжуулна. Мөн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, тос солих, тослогоо хийх, дугуй солих зэрэг хугацааг төлөвлөх, жолооч болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулах, хянах,  дүн шинжилгээ хийх зэрэг боломжтой.

Товчхон дүгнэж хэлэхэд байгууллагын шатахуун түлшний хангамжийн дотоод үйл ажиллагаа, төлөвлөлт, зохицуулалт, тээврийн хэрэгслийн хяналтыг автоматжуулан байгууллагын ажилтанууд болон шатахууны хангамж, тээврийн байгууллагууд мэдээ тайланг цаг тухайд хүний оролцоогүйгээр шуурхай авах зэрэг ач холбогдолтой систем юм. 

Энэ системийг өөрийн тээврийн хэрэгсэлтэй аль ч төрийн байгууллага ашиглаж болох уу?
Тийм ээ, ашиглаж болно. Тухайлбал нийтийн тээвэр, такси, тээврийн ложистик, эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагууд дотоодоо ашиглахаас гадна нефтийн компаниуд өөрийн ШТС дээр суурилуулан худалдан авагч тээврийн компаниудад төлбөрийн хэрэгсэлгүйгээр шатахуунаа борлуулах боломжтой.    

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • 2021-01-14 15:39
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • 2021-01-14 13:37
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.