Шинэ мэдээ
Монголбанк: Алт худалдан авалт энэ онд 20 тонноос давна
Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Монголын хүлээлт-“Сибирийн хүч 2”
Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
Хамтдаа хөгжиж, хүч нэмсэн 20 жил
Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь нөхөн сэргээлт. Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс үнэлдэг. Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна.
БНАКонго улсын кобальт олборлолтод хүний эрх зөрчигдөж байна
“Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
ОУВС: Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй дууссан
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд 2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна.
У.Хүрэлсүх: Орон сууцжуулалтын төсөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай
Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
Дэлхийн банк: Монголын хөгжил эсрэг чиглэлд явж байна
Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.
Зэсийн ханш 6800 доллар давлаа
Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг. Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. Мөн ирэх онд зэсийн ханш дунджаар 6100 ам.доллар/тонн гэсэн өмнөх тооцооллоо 6300 ам.доллар/тонн болгож нэмэгдүүлжээ.
Таашгүй сорилтыг сөрөх эрдсийн боломж
Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн тодотголын төсөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компаниас татварын урьдчилгаа авах байдлаар төсвийн орлого дайчлах нэг удаагийн онцгой арга хэмжээ авах тухай “сийрүүлжээ”. Эндээс байдал сайнгүй гэж ойлгогдоно. Гэхдээ өөр зүйл ч бас бий. Эдийн засгийг КОВИД-19-ийн үед ганхуулалгүй авч үлдэхээр шинэ Засгийн газар шамдаж эхэлсэн нь 2020 оны төсвийн тодотголын төсөлд зарим нэг нааштай мэдээлэл багтаах сөхөө олголоо. Төсвийн тодотголыг наймдугаар сарын 14-нд Засгийн газар УИХ-д өргөн барьж, сардаа багтаан баталсан. Цар тахлын үед эдийн засаг өсөх бус огцом буурч, оны эхний хагаст төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасран төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч тодотголын төслийг яаравчлахаас аргагүйд хүрсэн. Гэхдээ бүх зүйл тийм ч муу байгаа юу гэвэл үгүй. Бидэнд сонсохуйц таатай мэдээлэл бий. Цаашид ч сонсогдох төлөвтэй. Тэр нь эрдсийн зах зээлтэй холбоотой.
Ашигт малтмалын нөөц, баялгийн 2015 оны ангилал шаардлага хангахгүй байна
“МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ” номын нээлт өчигдөр Монголын Геологийн Холбооны байранд боллоо. Номын нээлтэд Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир, Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу, Геологийн шинжлэх ухааны магистр Б.Цацрал нарын эрдэмтэн судлаачид, геологийн салбарын тэргүүлэх төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Д.Даваасамбуу, Б.Бат-Очир, Б.Цацрал нар уг номын зохиогчид бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн (МГХНЗ) даргын албан тушаалаа Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйд хүлээлгэн өгсөн О.Чулуун редактороор нь ажилласан байна.
“Айвенхоу Майнз“: Дэлхийд хоёрт орох зэсийн “Kakula” уурхайн ТЭЗҮ бэлэн болсон
Конго улс дахь зэсийн Kakula уурхайг ашиглах ТЭЗҮ бэлэн болсон тухай төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. 2021 оны дунд үед тус уурхайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Уурхайгаас жилд 6 сая тонн 6.6%-ийн зэсийн агууламжтай хүдэр олборлох аж. Энэхүү төсөл нь Канадын “Айвенхоу Майнз” (39.6%) болон Хятадын “Zijin Mining” (39.6%) компаниудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийн үлдсэн 20%-ийг Конго улсын Засгийн газар эзэмшдэг. Бэлэн болсон ТЭЗҮ-ээр төслийг нийт 4 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд бүрэн хүчин чадлаар уурхайгаас жилд 19 сая тонн хүдэр олборлож, жилд 800 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
Н.Энхбаяр: Ужиг өвчин болоод байгаа “голланд өвчин”-өөс салах аргаа бодож олъё
Монголын Эдийн засгийн клубээс зохион байгуулдаг ээлжит илтгэл, хэлэлцүүлэг наймдугаар сарын 20-нд болсон юм. Энэ удаагийн илтгэгчээр уригдсан эдийн засагч Н.Энхбаяр “Монгол Улс: Нийтийн сан хөрөнгийн зарцуулалт, түүний сургамж” сэдвээр илтгэлээ. Түүний илтгэлийг товчлон хүргэж байна.
Төсвийн тодотголын асуудлыг зохицуулж байгаа хууль, эрх зүйн хүрээ нь өргөн. 2020 оны улсын төсөв нэлээд олон хуулийн харилцан зүйл, заалтууд дээр тогтдог. Тодотгол нь өмнөх жилийн төсөвтэй уялдаатай эдийн засгийн бодлогоос гадна хууль, эрх зүйн зүйл, заалтуудтайгаа уялдах ёстой. Монгол Улс Үндсэн хуулиа 1924 онд баталсан. Түүнээс хойш дөрвөн удаа, сүүлд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг баталлаа. 1924 оны Үндсэн хууль монгол бичгээр байдаг учраас бүрэн дүүрэн уншсан хүн ховор байх
“Рио Тинто” төмрийн хүдрийн бизнесээ “аврахаар” Жан Себастьян Жакийг огцруулна
Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
“Колмар” компани шинээр баяжуулах үйлдвэр, нүүрсний терминал ашиглалт орууллаа
Оросын коксжих нүүрсний экспортод төвлөрч буй “Колмар” компани өнөөдөр (2020.09.11) Ванино боомтод нүүрсний шинэ терминалаа нээж байна. “Ванинотрансуголь“ терминал нь Ванино боомтоос 8 км зайд байршдаг бөгөөд жилд 12 сая тонн нүүрс нэвтрүүлэх хүчин чадалтай. 2023 он гэхэд терминалыг бүрэн хүчин чадалд буюу 24 сая тоннд хүргэж Оросын нүүрсний тэргүүлэх таван терминалын нэг болгохоор зорьжээ. Терминал байгуулахад нийт хөрөнгө оруулалт 40 тэрбум рублиэр үнэлэгдэж байна. Тэгвэл “Колмар” компани нь өчигдөр (2020.09.10) баяжуулах үйлдвэрийн 6 сая тонн хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг 2022 онд ашиглалтад оруулна гэдгийг нээлтийн ёслол дээр Ерөнхий захирал Артем Левин мэдэгдсэн байна.
“Говийн ус – Ногоон хөгжил”-ийн асуудлаар Өмнөговь аймагт чуулж байна
Говийн усны асуудлуудыг шийдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн гаргах, иргэдийн дуу хоолойг дамжуулах зорилготой “Говийн ус- Ногоон хөгжил” эрдэм шинжилгээний инновацийн анхдугаар чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан “2017 онд Гадаргын усыг алсын зайнд дамжуулах усан цогцолборын төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн ч шийдвэр болж биеллээ олоогүй хэвээр байна. Улсын эдийн засагт их нөлөө үзүүлж байгаа уул уурхайг бүрэн хүчин чадлаар нь ачаалахад усны хангамж нэн чухалд тооцогддог. Говийн бүсийн усны асуудлын гарц шийдэл олохоор уг чуулганыг зохион байгуулахаар болсон юм” гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Засгийн газраас төмөр зам, эрчим хүчний төслүүдтэй холбоотой шийдвэрүүд гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2020.09.09) Тавантолгойн нүүрсний орд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц, Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах, Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн зэрэг төслүүдтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ.
Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана
Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар хатагтай томилогдон Монгол Улсад ажиллаж буй Стефани Бурриг Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзжээ. Тус агентлаг нь сүүлийн 20 гаруй жил Монголын олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлаас гадна уул уурхайн салбарт бичил уурхайг албажуулж хариуцлагжуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр анхаарч ирсэн билээ. Одоо Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэмжихээ ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн байна.
Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын орлогын тухайд оны эхний найман сарын байдлаар 1.17 тэрбум ам.долларт хүрч орлогын дүнгээр эрдсийн экспортыг тэргүүлж эхэллээ.