Я.Содбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ

2020-12-09 13:35

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн хатуу хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос (УОК) авч хэрэгжүүлж байгаа  ажлын талаар нээлттэй хэлэлцэж, бэлэн байдлын зэрэгm шилжүүлэх хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл 3 хоногоор сунгах шийдвэр гаргаад байна. Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар дараах мэдээллийг хийлээ.

Нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж байгаа жолооч нараас хүсэлт гаргасны дагуу Ханбогд сумын нутаг дахь “Түгээмэл түмэн хишиг”  компанийн зогсоолд байгаа 2260 ачаагүй автомашиныг  зогсоолоос гаргаж кэмпүүдэд байршууллаа. Энэ хугацаанд нийтдээ жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Замын-Үүд боомт дээр Эрээн талдаа 50 жолоочийг 30 хоногийн хугацаатай байршуулж, гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд машин солилцох байдлаар тээвэр зохицуулалт хийх шаардлагыг хөрш орны зүгээс тавьсан. Одоогоор Монголын талаас 18 жолооч тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

Уул уурхайн чиглэлээр эрсдэлгүй бүс болгох, онцгой дэглэм тогтоох шийдвэрүүд гаргасан. Энэ хүрээнд Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэгт, тодруулбал нүүрсний экспортын 95%, зэсийн экспортын 100%, газрын тосны экспортын 100%, төмрийн экспортын 90%, жоншны экспортын 70%-ийг хамгаалалтад аваад байна. Экспортын бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг “Ногоон бүс” болгож зарлах, Цагаан хадны гаалийн бүсэд хэв журам сахиулах зорилгоор дотоодын  цэргийн албан хаагчдыг гэрээт байдлаар ажиллуулж байна. Гашуунсухайтын боомтын богинын тээврийн 6570 жолоочийг PCR-ийн шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг хариутай гарлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6700 гаруй ажилтныг мөн шинжилгээнд хамруулж сөрөг гарсан гэдгийг онцолъё.

Г. Идэр

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 45 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.