Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Монгол Улсын гадаад өрийн бодлогын сорилтууд Цар тахалтай сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Тодруулбал, гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар өсчээ. Оны төгсгөл гэхэд Монголын гадаад өр одоогийн түвшнээс ялимгүй өсөх дүр зурагтай  ч хуулиар тогтоосон хязгаар болох 70%-д “хөнгөхөн” багтана. Бүр ДНБ-д харьцуулсан дүнгээр өнгөрсөн оны хэмжээнээс ч буурах тооцооллыг Сангийн яам танилцуулжээ. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өмнөх хувилбараар бол манай улс энэ онд Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-ий 60%-д барих ёстой байсан.
Нүүрсний экспорт жингээр 40% буурсан ч, орлогоор 1.7%-ийн өсөлттэй гарлаа Улсын экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн салбарын гадаад худалдаанд зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүллээ. Оны эхний есөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2.31 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 97.8%-иар өсчээ. Харин зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Зэсийн ханш олон улсын зах зээлд өссөн нь экспортын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн. Тунгаасан зэсийн тухайд мөн хугацаанд нийтдээ 7.8 мянган тонныг экспортолсон нь 26%-иар өссөн бол орлогын тухайд хоёр дахин нэмэгдэж 69 сая ам.доллартай тэнцжээ.
Нүүрсний экспортыг ирэх оны төсөвт 36 сая тонноор тооцжээ Ирэх оны төсөвт нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36 сая тонноор тооцсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Энэ нь 2019 оныхтой адил хэмжээ юм. 2021 онд төсвийн тодотгосон дүнгээр 28 сая тонн нүүрс экспортлохоор манай улс төлөвлөж байсан ч гүйцэтгэлээр 16 сая тонн хүрэхгүй нүүрс нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ. Нүүрсний ханш нэмэгдсэнээр төсөвт оруулах орлогын төлөвлөгөө бүрэн биелж байгаа ч экспортын илүү их орлого төвлөрүүлэх боломжоо алдаж буйг Сангийн сайд онцоллоо.
Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 4.5%, ирэх онд 5.2%-иар өснө Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%-иар, 2022 онд 5.2%-иар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.
Төсвийн хязгаараа тэлсэн тодотгол Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
0.9 хувийг бүхэл тоонд хүргэх монголчуудын хүсэл Заяагдсан хоёр хөрштэйгээ Монгол улс худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй харилцаатай болоод удаж байна. 1992 онд Монгол улсын экспортын бүтцэд ОХУ 58.5 хувийг, БНХАУ 17.8 хувийг эзэлж байсан бол 2019 оны байдлаар ОХУ-ын эзлэх хувь 0.9, БНХАУ-ынх 88.9 хувь болон эрс өөрчлөгджээ. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-ний өдөр болсон “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” уулзалтын үеэр өгчээ. 0.9 хувь гэдэг бол бараг харилцаагүй шахам гэсэн үг. Дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа Монгол, Орос хоёр 100 жилийнхээ 70 жилд худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан.
Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш Нэг минут хүрэхгүй хугацаанд 20 гаруй мянган хүн 30 тэрбум төгрөгөөр IHC коиныг худалдан авсан нь Монголын санхүүгийн ертөнц дэх хамгийн богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлсэн үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. Сошиал орчинд залуусын дунд танигдсан дөрвөн залуу нийлж IHC (Inflation Hedging Coin) хэмээн нэрлэсэн коиныхоо анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт хийлээ. Энэхүү коины арилжаа нийгэмд хангалттай хүлээлт үүсгэсэн байсан. Коин богино хугацаанд амжилттай арилжигдана гэж хүмүүс таамаглаж байсан. Богино хугацаа гэдгийг ихдээ 10 минут гэж таамаглаж байсан ч минут хүрэхгүй хугацаанд явагдаж дууслаа. Коиныг хорид насны дөрвөн залуу хамтран гаргаж байгаа юм.
Гашуунсухайт боомтын шинэ терминал наймдугаар сард ашиглалтад орно ​​​​​​​Монгол Улсын  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр товч мэдээлэл хийлээ.  2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт  3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд гүйцэтгэл 70%-тай явааг (өнгөрсөн долоо хоногийн байдлаар)  тэрээр дуулгалаа. Түүний хэлж буйгаар, төсөөлж байснаас ч илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогджээ.
Монгол Улс зургадугаар сард 653 мянган тонн нүүрс экспортлов Эхний зургаан сард 9.3 сая орчим тонн нүүрс экспортолж 1 тэрбум ам.долларын орлого бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал жингээр 7.3%-иар, орлогын дүнгээр 50 орчим хувиар ахиу дүнтэй байна. Гэсэн ч сарын дүнгээр авч үзвэл нүүрсний худалдаа мэдэгдэхүйц буурчээ. Зургадугаар сард 652.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 72.4%-иар, өмнөх тавдугаар сарынхаас 50.6%-иар бага аж. Дотоодод халдвар төдийлөн буурахгүй байгаагаас үүдэн нүүрсний хил нэвтрэлт удаашрах болсон юм.
Монголбанк нийт 9.3 тонн үнэт метал худалдан авчээ 2021 оны эхнээс Монголбанк нийт 9.3 тонн үнэт метал  худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тонноор  буурсан үзүүлэлт юм.  Зургаадугаар сард Төв банкны худалдан авсан үнэт металын хэмжээ 2.3 тонн байна.  Өнгөрсөн сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны зургаадугаар сард 167,924.18 төгрөг байв.
Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.7%-иар нэмэгдүүлэх тодотголын төслийг өргөн барив Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг  (2021.06.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа.
Чингис, Гэрэгэ бондын төлбөрийг дахин санхүүжилтээр шийдвэрлэлээ Сангийн сайд Б.Жавхлан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар нь олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
Төв банк: Цар тахлын дотоод тархалт тодорхойгүй байдлыг авчирч байна Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.
Цар тахлыг “үл ажрах”  төсвийн бодлого  Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82%-иар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа.
Монголбанк: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авсан  Монголбанк 2021 оны дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авчээ. Оны эхнээс нийт 4.3 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тонноор буурсан үзүүлэлт юм. Дөрөвдүгээр сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5кг, Баянхонгор аймаг дахь салбар 61кг үнэт метал тус тус худалдан авсан байна. Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 160.616.05 төгрөг байв.
АХБ : 2021 онд Монголын эдийн засаг 4.8% өсөх төлөвтэй Азийн хөгжлийн банкны жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж 2021 онд 4.8%-иар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсч, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-иар тус тус өснө гэж төсөөлжээ.  
Хөрөнгийн захын  шинэ бүтээгдэхүүн “банкны IPO”  УИХ-ын чуулганы (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Ийнхүү салбарын малгай хуулийн өөрчлөлтөөр олон жил яригдсан банкны шинэчлэл эхэлж байна. Монголын санхүүгийн зах зээлийн 90%-ийг арилжааны 12 банк бүрдүүлдэг.  2020 оны жилийн эцсийн байдлаар банкуудын нийт активын хэмжээ 36.5 их наяд төгрөгт хүрчээ. Активын 90% нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлдэг учир банкны үйл ажиллагааг ил тод, нийтэд нээлттэй болгох. Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг задалж өмчлөл, удирдлагыг зааглах. Ингэж банкуудын “хөшигний цаадах” эздийн эрх ашгаа хамгаалсан засаглалыг өөрчлөх томоохон шинэчлэл энэ салбарт өрнөнө.   Нэмэлт, өөрчлөлт оруулсан Банкны тухай хуульд анхаарал татахуйц онцлог заалтууд бий. 
Сангийн яам: “Мазаалай” бондын төлбөрийг бүрэн барагдууллаа Монгол Улсын Засгийн газрын “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын төлбөрийг (2021.04.06) бүрэн төлсөн талаар Сангийн яам мэдээллээ. 2016 онд 500 сая ам.долларын энэхүү бондыг 5 жилийн хугацаатай, 10.875%-ийн хүүтэй олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалсан юм. “Мазаалай” бондоос гадна “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг (2021.03.15) мөн барагдуулсан байна. 2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг баталсан билээ. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан.
Монголын зэс, нүүрсний экспортын алдагдсан боломж 200 сая долларт хүрэв Улсын нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Тодруулбал, эрдсийн гадаад худалдаа дундаа орлогоор тэргүүлэгч нүүрсний экспорт оны эхний гурван сард 6.67 сая тонн, мөнгөн дүнгээр 689 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 113.7%, орлогын дүнгээр даруй 173%-иар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өсөлттэй өөдрөг дүр зураг ажиглагдаж байгаа ч бодит байдал дээр 2020 оны хоёр, гуравдугаар сард манай улсын нүүрсний гол боомтууд бараг бүрэн хаалттай байсан үетэй харьцуулсан үзүүлэлт болохыг онцлоё.
5 6 7 8 9 10 11