Ертөнц
Ли Көцян: Хятадын өсөлтийг хадгалах болно
Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн 10 дугаар сард 7.7%-тай гарсан нь өмнөх сарынхаасаа буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн 9 дүгээр сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцын өсөлт 8.5%-тай байсан юм. Гэхдээ өнгөрсөн сарын үзүүлэлт нь дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи хамгийн доод үзүүлэлттэй гарсан 8 дугаар сарын 6.9%-ийн хэмжээнээс дээгүүр дүн болж байна.
BHP Billiton III улирлын тайлангаа танилцуулав
Дэлхийн уул уурхайн томоохон компани BHP Billiton нь 3 дугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн олборлолт 17%-иар өсч 57,09 сая тонн болжээ.
“Хасан-Ражин” төсөлд Өмнөд Солонгос нэгдэх хүсэлтэй
Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ.