Ертөнц
Хятад “Ньюкасл” боомтыг 1.75 тэрбум доллараар авчээ
Австралийн төдийгүй дэлхийн хоёр дахь хамгийн том нүүрсний боомт “Ньюкасл”-ыг эзэмших эрхийг Хятадын консорциум 1.75 тэрбум австрали доллараар авчээ. Тодруулбал 98 жилийн хугацаатай түрээсийн журмаар боомтыг эзэмших ажээ. Уг нь “Ньюкасл” боомтыг эзэмшүүлэхээр дуудлага худалдааны эхний үнийг 700 сая доллар гэж зарласан байжээ.
Хятадад төмрийн хүдрийн орд илэрчээ
Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужийн Байшань хотын ойролцоо төмрийн хүдрийн томоохон орд илрүүлсэн байна. Эл орд газар 188 сая тонн нөөцтэй болохыг тогтоожээ.
Орос Энэтхэг рүү газрын тос дамжуулах хоолой тавина
Украйнтай үүсгээд буй хурцадмал байдлын улмаас газрын тос, хийн бүтээгдэхүүнийхээ гол зах зээл-Европыг алдахад хүрээд буй Орос улс Энэтхэг рүү тос нийлүүлэх хоолой тавих яриа хэлэлцээрийг аль хэдийнэ өрнүүлж эхэлжээ.
Орос офшор компанийн эсрэг тэмцэж байна
ОХУ-ын Сангийн яам офшор компанийн эсрэг анхны хуулийн төслийг танилцуулаад байна. Аж ахуйн нэгж гадаадын “охин” компаниасаа, харин хувь хүн гадаад байгууллагын орлогоосоо татвар төлөхөөр шинэ хууль заажээ.
Төрийн өмчит корпорацийн загварууд
Зах зээлийн эдийн засагтай аливаа улс оронд хувийн хэвшлийн хөгжил онцгой үүрэгтэйгээс гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ахиу орлого олж, амжилттай яваа улсуудын жишээ ч цөөнгүй байна.
Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ
ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.
Дэлхийн ураны зах зээлийн эргэн тойронд
2011 онд Япон улсын “Фүкүшима Дайчи” атомын цахилгаан станц /АЦС/-д болсон осол дэлхийн ураны зах зээлд шууд нөлөөлсөн билээ. Ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш 50%-иар огцом буурсан юм.