Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Арбитрын маргааныг хойшлуулж, эвийн журмаар хэлэлцэх саналыг ирүүлсэн
Засгийн газрын өнөөдрийн /2021.12.14/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа. Хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталжээ. Мөн хуралдаанаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдад өчигдөр ирүүлсэн захидалд тусгагдсан саналуудыг дэмжсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын эрх олгосноор Геологи,уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. УУХҮ-ийн сайдын 2018 оны А28 дугаар тушаалаар баталсан
“Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэлгээ 13.7%-иар өсөв
"Рио Тинто" компаниас Засгийн газарт Оюутолгой төслийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналуудаа тавьсны дараа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа 13-14%-иар өсөөд (2021.12.13) байна. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь зах зээлд эерэг дохио өгч байна гэсэн үг. Ингэснээр Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч өслөө.
Оюутолгой төслийн Монголын 34%-д ногдох өрийг бүрэн тэглэнэ
Оюутолгойн төслийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ.
“Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт таван саналыг тусгасан байна. Үүнд, Нэгд, Оюутолгойн төслийн Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэнэ. Ингэснээр цаашид өр үүсэхгүй. Ингэснээр 34%-ийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
Хар төмөрлөгийн цогцолборын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ
“Кью Эс Си” ХХК нь БНХАУ-ын "MCC-CERI" компани болон Монгол Улсын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулсан бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр олгоод байна.
Газрын тосны экспорт он гарсаар 16%-иар өсөв
Он гарсаар энэ сарын 8-ны байдлаар 4.65 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16%-ийн өсөлттэй байна. Арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон тухай салбарын яам мэдээллээ.
“Тавантолгой түлш” компанийн санхүүгийн механизм
Утаагүй өвлийг үзэх боломжийг нийслэлчүүдэд олгож буй “Тавантолгой түлш” компани 2019 оноос эхлэн түлшээр тасралтгүй хангахаар зүтгэн ажиллаж байна. Гэхдээ тасралтгүй хангах үүрэг хариуцлагыг алдах амархан болохыг саяхны нөхцөл байдал батлан харуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.
Төв банкны алт худалдан авалт 20 тоннд хүрлээ
Төв банкны алт худалдан авалт оны эхний 11 сарын эцсийн байдлаар 20.02 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.94 тонноор буурсан үзүүлэлт боллоо. Сарын дүнгээр авч үзвэл Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт метал худалдан авчээ.
Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв
Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
“Эрдэнэ Ресурс” Баян хөндий төслийн байгаль орчны зөвшөөрлөө авлаа
Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
Нүүрсний экспорт гуравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ
Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
“Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 20-22-нд болно
“Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
Дорнын говьд ураны туршилтын олборлолт хийж байна
Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна.
“Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр одоо өдөртөө 25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.
"Степ голд" Алтан цагаан овоо төслийн өргөтгөл шатны техникийн тайлангаа танилцууллаа
Дорнод аймагт Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа “Степ голд” компани төслийн өргөтгөл шатны үйл ажиллагаанд холбогдох техникийн тайлангаа гаргасан тухайгаа мэдээллээ. Уг тайланг “DRA Global” компани боловсруулсан байна. Тус техникийн тайланд дурдсанаар өргөтгөлийн шатны төсөл хэрэгжсэнээр алтны ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, нийт борлуулалтын орлого 1.72 тэрбум ам.доллараар хэмжигдэх ажээ. Өргөтгөл шатны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны дөрөвдүгээр улирлаас эхлүүлэх төлөвтэй байна.
Оюутолгой: Сүүлийн 10 жилд 914 мянган модны суулгац бэлтгэж, нөхөн сэргээлтэд ашиглажээ
Тус компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр “Байгаль орчинд ээлтэй байх нь манай компанийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөж байгаа. Оюутолгой төслийн талбайгаас гадна үндсэн дөрвөн дэд бүтцийн байгууламж байдаг. Гүний хоолойгоос ус татах шугам хоолой, “Ханбумбат” онгоцны буудал, хил хүртэлх засмал зам болон цахилгаан өндөр хүчдэлийн шугам үүнд багтаж байгаа. Уурхай нь 8500 га талбайг хамарч байгаа. Үүнд ил уурхай, хаягдлын сан, баяжуулах үйлдвэр зэрэг олборлолтод шаардлагатай барилга байгууламжийг барьсан байдаг юм.
О. Батнайрамдал: Баялгийн сангийн хуулиар мега төслүүд урагшлах эрх зүйн орчин бүрдэнэ
Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичигт байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх зорилт тусгагдсан. Одоогоор дэлхий дээр 130 гаруй үндэсний баялгийн сан 9,3 орчим их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт хөрөнгийн бараг 10 хувийг удирдаж байна гэсэн үг.
CRU: 2030 оноос нүүрсний эрэлт буурч, Монголын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ
“Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ.
УУХҮЯ: Он гарсаар 15 сая тонн нүүрс экспортлов
2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
"Оюутолгой"-н ТУЗ 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталлаа
"Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна.
Энэтхэгт коксжих нүүрс экспортлох болон газрын тосны төслийн явцын талаар ярилцав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.