Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ТТ-Зүүнбаян чиглэлийн ТЗ-ыг 3-р сарын 15-нд нээх чиглэл өглөө Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.
Гашуунсухайтын төмөр замын царигийн маргаан эцэслэгдлээ БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.
Дэлхийн алтны эрэлт хоёр жилийн дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн алтны зөвлөл 2021 оны хэмжээнд алтны салбарын үзүүлэлтийг илтгэсэн "Алтны эрэлтийн хандлага" тайланг танилцуулсан байна. Уг тайланд өгүүлснээр өнгөрсөн онд алтны эрэлт 4021 тоннд хүрч өсчээ. 2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр эрэлт 14%-иар буурч 3760 орчим тоннд хүрсэн нь 2009 оноос хойших доод хэмжээ байсан билээ. Ийнхүү 2021 онд нийт эрэлт 4000 тоннын шугамыг давснаар цар тахлаас үүдэн гарсан байсан бууралтыг харьцангуй нөхөж чадсаныг тус байгууллага онцолжээ. Гэхдээ 2019 онд алтны нийт эрэлт 4355.7 тоннд хүрч байсан юм.
Хятадын үйлдвэрлэлийн идэвхжил суларсан дүнтэй гарлаа Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI (Purchasing Managers' Index) үзүүлэлт оны эхний сард 50.1-тэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын үзүүлэлт болох 50.3-тай харьцуулахад өсөлт буурсныг илтгэнэ. Хэрэв PMI үзүүлэлт 50-иас дээш гарвал өсөлттэй, бага бол бууралттайд тооцогддог. Ийнхүү үйлдвэрлэлийн салбарын өсөлт буурч байгаа нь зарим дэд салбарын хувьд оргил идэвхитэй улирал өнгөрсөн төдийгүй зах зээл дэх эрэлт суларсантай холбоотойг тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгджээ.
ОХУ 2022 онд зүүн чиглэлд 18 сая тонн нүүрс экспортолно 2021 онд зөвхөн нэг бүсэд нүүрсний экспортын тээвэрлэлт нэмэгдсэн бол гурван томоохон бүс нутагт буурсан байна. Тодруулбал, зүүн чиглэлд экспортлох нүүрс тээвэрлэлтийн хэмжээ Оросын Зам тээврийн яамны тооцоолж байснаас 0.44% өсч, 101.3 сая тонн болжээ. Харин Алс Дорнодын боомтуудад Буриадын нийлүүлэлт 4 сая тонн, Хакас 6 сая тонн буюу Новосибирск мужаас нэг сая тонноор буурсан үзүүлэлттэй байна.  
Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс "Оюутолгой"-г цахилгаанаар хангах гэрээг үзэглэлээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюутолгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК (2022.01.26) гарын үсэг зурлаа.
Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүдээр экспортолно Цар тахлын нөлөөгөөр 3 сар саатаад байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлохоор боллоо. Цар тахлын хүндрэлээс үүдэн Засгийн газар Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа билээ. Тус ажлын хэсэг ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2022.1.27/ Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийн төмөр замын цэгийг тогтоох санал танилцууллаа Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр боллоо.
Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий.
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-д талууд гарын үсэг зурлаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр /2022.125/ цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай  тэмдэглэлд гарын үсэг зурлаа.
Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж итгэж байна Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд  өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.
Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын эхний тэсэлгээг хийлээ ​​​​​​​Оюутолгойн далд уурхайн олборлолтын эхний шат болох огтлох малтлагыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2022.01.25/ боллоо. Энэхүү ёслолд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Оны эхнээс нийт 400 мянган тонн нүүрс экспортлов Энэ оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс,  авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортлов. Төв банк оны эхнээс 1.11 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4%-ийн бууралттай байна. Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь цар тахлын халдварын тархалтын улмаас Хятад улс хилээ хаасантай холбоотой юм.
Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн огтлох малталтыг эхлүүлнэ Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэхээр болсон тухай (2022.01.24) мэдээллээ. Өөрөөр хэлбэл компани Засгийн газар болон Оюутолгойн ТУЗ-тэй төслийн хувьцаа эзэмшигчдэд, тэр дундаа монголчуудад оногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдсэн ойлголцолд хүрч чадсанаар далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэдэгджээ. Үүний үр дүнд ойрын өдрүүдэд далд уурхайн агуйлах ажлыг эхлүүлэх юм байна. Уг шийдвэр гарснаар хуваарийн дагуу далд уурхайн Панел 0 хэсгийн тогтвортой олборлолтыг 2023 оны эхний хагаст багтаан эхлүүлэхийг компани онцолжээ.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2021 онд 4.1 их наяд төгрөгт хүрэв Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт (2022.01.22) ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас одоогийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал, төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.
“Build Mongolia-2022”-ыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулна “Build Mongolia” буюу “Монгол бүтээн байгуулалт-2022” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн. Харилцан уялдаатай барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудыг нэгэн дээвэр дор нэгтгэж, эдгээр салбарт нэвтэрч байгаа шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Манайд барилга, уул уурхайн үзэсгэлэнгүүд болдог боловч эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн салбаруудын үзэсгэлэн тогтмол болдоггүй.
Газрын тосны үнэ 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк газрын тосны үнэ, тэр дундаа “Брент” маркийн газрын тосны үнэ 2022 онд баррель нь 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ. Шинжээчдийн тооцсоноор бол “Брент” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 105 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.
П.Очирбатад “Уурхайчдын алдрын од” одон гардууллаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 80 насны ойд зориулсан “Шинжлэх ухаан, сургалт, судалгаа, замнал” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.1.21/ боллоо. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлсэн олон эрдэмтэд цуглаж, олон сонирхолтой илтгэл тавьсан юм.
"Оюутолгой" 2021 онд татвар, төлбөрт 681 сая доллар улсад төлжээ 2021 онд Оюутолгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажилласан байна. Үүний зэрэгцээ компани цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюутолгой” компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.
90 91 92 93 94 95 96