Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Малави улс эдийн засгийнхаа 10 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг

А.Халиун

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Малави улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Малави Улсын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй, газар тариалан бөгөөд ДНБ-ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Үлдсэн 10 хувийг аж үйлдвэрийн салбар түүний дотор уул уурхайн салбар бүрдүүлдэг аж.

Тус улс нь газар нутгийн хувьд жижиг ч геологи хайгуулын ажил бүрэн гүйцэд хийгдээгүй. Малави Улсын удирдагчид уул уурхайн салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьжээ. 2022 онд тус улсад нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт орох Рутил (Rutile TiO2)-ийн ордыг Австралийн компани нээн илрүүлсэн байна.

Эх сурвалж: УУХҮЯ